7

895 73 2
                                    

Жонгүгийн духан дээр шөнөжингөө жин тавьсаар байгаад орыг нь дэрлээд унтчихаж.

Нуруу бүр хөшчихсөн байна. Гялс босоод духан дээрхийг нь харвал хавдар нь арай гайгүй болсон байв. Яана даа Жонгүг минь.

Гялс босоод доошоо буухад манай хэд нэг нэгнийхээ дээр хөлөө тавьчихсан эсвэл тэврэлдчихсэн унтаж байлаа. Сэрээчихгүйхэн өлмий дээрээ явсаар гал тогоонд нь орон хөргөгчийг нь онгойлгоход гайгүй бас зутан хийчих материал байлаа.

"Хугацаа нь хэзээ дуусах юм бол?" гээд хартал хаа байсан сарын өмнө дуусчихсан байв.

"Энэ одоо хоол хийж иддэг хүн үү?" Гэсээр хамаг хугацаа нь дууссан мах ногоонуудыг нь хаяад харвал бараг л юу ч үлдсэнгүй. Ганцаараа дэлгүүр орох гэхээр айгаад байдаг.

Би Жин ахын мөрөн дээр хөнгөхөн товшоод "Ахаа хамт дэлгүүр гараад ирье тэгэх үү?"

Жин ах нойрмог хоолойгоор "Ммм... яасан?"

Би "Хамт дэлгүүр орчихоод ирье тэгэх үү? Та хэдэд хоол хийж өгөх гэсэн  материал юу ч алга ганцаараа явах гэхээр айгаад байна" гээд хамгийн өрөвдөлтэй царайгаа гаргалаа.

Жин ах "За за нойрыг минь хумсалсныхаа төлөөсыг төлөөрэй!"

Би "За ойлголоо" гэхэд Жин ах босон хувцас хунараа цэгцлэн нойл орчихоод гарч ирлээ.

Жин ах "За хурдан явцгаая"

Би "Би ер нь ганцаараа явах уу? Арми нар таныг хараад дахиад буруу ойлгочихвол..."

Жин ах "Зүгээр ээ би өнгөлөн далдлат хийчихнэ тэгээд ч энд дандаа одууд амьдардаг болохоор эхэнх нь нүүрээ нууж явдаг юм чи ч гэсэн нүүрээ нуу Жонгүгийн шилнүүдээс зүүчих" гээд өөрөө малгай маск зүүлээ.

Би хэлснээр нь нэг шил олж зүүгээд "За болчихлоо" гээд гарлаа.

Ойрхон байх супермаркет руу ороход ер нь л ихэнх үйлчлүүлэгч нь нүүр амаа багласан байлаа. Тэгэхээр бүгдээрээ алдартан гэсэн үг шүү дээ!!! Гайхалтай!!!

Жин ах хүнсний тасгаар яван он сарыг нь харж ногоонууд авна. Би ч хажууд дагаж хаяа харагдсан амттан юу л байна сагс руугаа хийнэ.

Би "Та шартаж байна уу?"

Жин ах ярвайгаад "Яг үхлээ"

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now