21.

842 55 2
                                    


Өнөөдөр залуустай хамт хуваарьт ажлыг нь тарахаар миний тоглосон киноны сүүлийн хэдэн ангийг үзэхээр болсон юм. Одоо бараг л кино маань гараад дуусч байгаа, хурдан ч юм даа... сонгон шалгаруулалтанд тэнцэлгүй уйлж байсан нь хэзээ билээ дээ, тэгсэн бүхэл бүтэн олон ангит киноны ард гарна гэдэг бол миний хувьд том амжилт.

Америк-д ирээд бараг л 5 хонох гэж байна. Тэд хичээнгүйлэн ажиллаж би амралт авч байгаа мэт л дураараа энэ хэдэн хоног амарлаа. Жонгүгийг ажилд нь явуулчихаад орой ирэхэд нь хөнгөхөн нялуурчихаад л унтана. Ийм дарааралтай байсаар би ч дасаж. Жонгүг удахгүй тарах болохоор тэрэнд зориулж хоол хийсэн. Тэр Солонгос хоолоо санаж байгаа байх гэж бодоод түүнд болон өөртөө бибимбап хийсэн. Орой ч болж байгаа учир хүнд хоол дэмий гэж бодсон юм.

Хаалга нээгдэн тэр гадуурх хүрмээ бартсаар орж ирлээ.

Би "Жонгүг Жон!" Гэсээр инээмсэглэн өөдөөс нь тосон очиж хацар дээрээ үнсүүлчихээд хамт хоолоо идэхээр ширээний ард сууна.

Жонгүг "Хөөх бибимбап юм уу? Солонгос хоол идээгүй удсан байна шүү!" Гэсээр алгаа хавсран халбагадана.

Тэр нүдээ анин "Ёстой амттай байна Южинаа!" Гээд эрхий хуруугаа гозойлголоо.

Би "Амттай байвал боллоо доо, харин залууст хийхээгүй дахиад гомдчихвий дээ"

Жонгүг "Энэ бидний дунд л үлдэнэ" гэсээр амаа цахилгаандаж буй мэт гараа гүйлгэлээ.

Би "За" гэад амаа олохгүй идэх тэрний урд ус тавин өөрөө ч бас идэж эхэллээ.

Бид хамтдаа хоол идэн Жонгүг хувцсаа сольчихоод бид хоёр залуустай уулзахаар өрөөнөөсөө гарлаа.

Бид хоёр ер нь л маш болгоомжтой байгаа. Гадуур нэг их хамт явалгүй би ч өрөөнөөсөө тэр болгон гарахгүй. Хамт гарсан ч шөнө орой салхилахаар хамаг нүүр амаа битүүлсээр л гардаг. Бага зэрэг сонин ч гэсэн хөгжилтэй байдаг юм.

Биднийг очиход тэд яг киногоо эхлүүлэх гээд биднийг хүлээж байсан байлаа.

Юнги "Ямар уддаг юм бэ!"

Би "Уучлаарай"

Намжүүн "За эхлүүллээ шүү!!!" Гэсээр удирдлага дээр даран киногоо эхлүүллээ. Сандарч байна. Би киногоо гарсанаас хойш нэг ч үзээгүй. Тийм болохоор догдлоод байна.

Жонгүг "Заа үзэцгээе, миний найз бүсгүйн төгс жүжиглэлтийг харцгаая!!" Гэхэд нь би тэрнийг шоолон хөнгөхөн мөрлөнө.

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now