11

817 63 4
                                    

Жонгүгийн хэлсэн үгнээс хойш бид юу ч ярилгүй явна. Гэсэн ч өглөө эрт сэрсэн болохоор ч тэр үү нойрондоо дийлдээд унтчихаж...

(Зохиолчийн талаас)

Тэд Жиминий гэрт ирэхэд л Жонгүг Южиныг унтсаныг анзаарлаа. Яагаад түүнд тэгээд хэлчихсэнээ бас яагаад тэр Жинү гэгч залуутай хардсанаа ч өөрөө ойлгохгүй байв.

Саяхнаас амьдралд нь гарч ирсэн Юүри гэх охиныг хайрлана гэж үерхчихээд Южиныг хардсанаас болж ганцааранг нь найзууд дундаа орхиод явснаа санан улам санаа алдан нүүрээ дарна.

Южины үс нь урдуур нь унжчихсан байсанд  гараа явуулан чихнийх нь араар хийн дахиад л гүн санаа алдлаа.

Жонгүг "Тайван унт даа.." гэж шивнэчихээд гадуурх цамцаа нөмрүүлэн машинаас гарна.

Тэрнийг ороход найзууд нь ширээ тойроод суучихсан санаа зовсон байртай байж байлаа.

Юүри Жонгүгийг орж ирсэн дариуд очиж тэврээд "Орой болчихоор нь айж байлаа ашгүй ирлээ" гэв.

Хэсү "Южин яасан?"

Жонгүг "Машинд унтаж байгаа та хоёр сэрээчихгүй юу..." Гэсээр санаа алдан Юүригийн духан дээр үнсэн буйдан руу зүглэлээ...
.
.
.
(Южины талаас)

Өнөөдөр бидний энд байх сүүлийн өдөр. Тиймээс бид хэд уул руу гарахаар болсон. Жонгүг бид хоёрын хувьд тэр явдлаас хойш ярилцаагүй бие биенээсээ дөлж байгаа. Бас сүүлийн хоёр хоног тэр зүгээр л гөлрөөд суучихдаг болчихсон юу ч ярихгүй хаяа нэг залуустай ярилцана өөр зүйл байхгүй. Мэдээж түүний найз бүсгүй! Нялууралгүй л яахав...

Охидуудаараа бэлтгэлээ базаагаад урд байх уул өөд өгслөө. Нэлээд эгц болохоор замдаа хэд хэд амарлаа. Би хоёр алмастайгаа ойр зуурын юм ярилцсаар явах бол Жонгүг урд Юүриг хөтлөн алхана.

Ина "Жонгүг та хоёр ингэхэд яагаад байгаа юм? Залуус зүгээр харагдаж байгаа ч бүгд та хоёрт санаа зовж байгаа..."

Би санаа алдан "Мэдэхгүй ээ... Яг үнэндээ яагаад ингэж хөндий байгаагаа ч ойлгохгүй байна. Жинүг хүргэж өгөөд ирэх замдаа Жонгүг намайг түүнтэй х-хардсан гэж хэлсэн... Тэгээд тэрнээс хойш бид юу ч яриагүй"

Хэсү "Жонгүг тэгвэл хардсан гэж хэлсэндээ ичээд байгаа байж болох юм..."

Ина толгой дохин "Тийм шүү, эрчүүд угаасаа тийм шдээ."

Би "Тийм байх аа" гэсээр урд байгаа түүний ар нуруунаас нь ширтэн алхана.

Ина "Ямартай ч аль болох хурдан учраа олохыг бодоорой, цаашдаа ч ийм байвал хэн хэнд чинь хэцүү шдээ. Ядаж байхад гэнэт Юүри гараад ирдэг."

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now