17

890 67 3
                                    

Тэдний бэлтгэл ч тарж би ч явахаар боллоо. Намайг сүүлд тэгж хэлснээс хойш бүгдээрээ дуугаа хураачихсан. Би уур амьсгал эвдчихсэн.

Би "Би явлаа, бас уучлаарай. Дахиад тиймэрхүү зүйл ярихгүй ээ" гээд бөхийгөөд бэлтгэлийн заалнаас нь гарлаа.

Жонгүг "Южинаа хүлээж бай!" Гэсээр араас гарч ирлээ.
 
Тэрнийг тоолгүй урагш явсан ч тэр гарнаас татан өөр рүүгээ харууллаа.

Би санаа алдаж "Зүгээр яв аа Жонгүг, надад бодох зүйл их байна" гэхэд тэр бугуйнаас минь барьсаар БигХит ээс гаран машиндаа суулгалаа.

Жонгүг "Над руу хар даа" гэхэд би тэрэн рүү харав.

"Одоо энд мэдрээд үз" гэсээр гарыг минь зүрхээ тушаа тувиулан гаднаас нь атгахад би тэрний зүрхний цохилтыг мэдэрч эхэллээ. Үнэхээр хурдан цохилж байсанд басхүү гайхан түүн рүү харлаа.

Жонгүг "Харж байна уу? Энэ бол миний баталгаа. Би чамд хайртай гэж байна, чамайг бидэнд санаа зовж л эргэлзэж байгааг мэдэж байгаа ч үнэхээр яагаад зөвхөн ирээдүйд санаа зовж өөрсдийгөө шархлуулаад байгааг чинь ойлгохгүй юм"

Би хэлэх үггүй болж зүгээр л тэрэн рүү ширтэн сууна.

Жонгүг "Эсвэл чи надаас ямар ч мэдрэмж авдаггүй болохоор ингээд байгаа юм уу?"

Би "Үгүй ээ!!" Гэсээр шуудхан үгүйсгэлээ.

Жонгүг "Намайг яагаад ах нарт чамд сайн болсноо хэлье гэснийг чи ойлгож байна уу? Чамайг миний алдар нэрнээс болоод надаас дөлөөд байгаа болохоор хэдий эрсдэлтэй ч гэсэн чамтай хамт баймаар байна болох уу гэдгээ ах нараас тойруу утгаар асуусан юм"

Би "Жонгүг..."

Жонгүг "Чи ядаж жоохон ч гэсэн хичээж болохгүй юм уу? Сөрөг талыг нь биш эерэг талыг нь харж яагаад болохгүй гэж?"

Би "Хэрвээ надаас болоод та хэдэд ямар нэгэн хохирол учирвал би тэсэж чадахгүй болохоор л тэр шүү дээ" 

Жонгүг санаа алдан миний гарыг өвөр дээр минь тавиад машинаа асаан хөдөллөө. Бид замын турш чимээгүй явсаар нэг л мэдэхэд гэрийн үүдэнд ирж ээ...

Би "Би-"

Тэр миний үгийг таслан гүнзгий амьсгаа аваад "Ах нар бид хоёрыг яаж дэмжиж байгааг харсан биздээ? Тиймээс зүгээр л над дээр хүрээд ир тэгэх үү? Юу ч болсон бай хамтдаа байхад даваад гарч чадна шүү дээ" гэсээр цөхөрч гүйцсэн аятай л хэллээ.

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now