13

810 60 3
                                    

Бурхан минь!!! Гадаа гэгээ орчихож цаг харвал 11 цаг! Арай ч дээ!? Жонгүгийг унтуулчихаад өөрөө унтчихсан байна шдээ. Надад цаг алга.

Хурдхан боссонд хөлийг минь дэрлэн унтаж байсан Жонгүгийн толгой газарт цохигдон ёолж эхэллээ.

Би "Уучлаарай!!" Гэчихээд хурдхан шиг усанд орлоо.

Баларч ээ!! Ёстой яарсандаа хагас дутуу усанд орсон болоод гартал Жонгүг өрвийсөн үстэй ус уугаад зогсож байлаа. Тэгсэнээ намайг хараад ууж байсан усаа тургиж цацаад хахаад юу болов.

Ичиж байх цаг алга!

Би "Намайг хараагүй гэж бодоорой! БИ ЯАРААД БАЙНА!!!" Гэсээр цаад өрөөрүүгээ гүйлээ.

Гялс биеэ арчаад хувцсаа өмсөөд аргагүйн эрхэнд Жонгүгаас тусламж гуйхаар шийдлээ.

Би "ЖОНГҮГ!! ОРООД ИРЭЭЧ?" гэхэд тэр нэг их удалгүй ороод ирлээ.

Тэрэнд сэнсээ атгуулахад тэр гайхан харна.

"Үс хатаагаад өг би яараад байна!" Гээд өөрөө нүүрээ будна.

Жонгүг "З-за гэхдээ чи хаачих гэж байгаа болоод ингэтлээ яараад байгаа юм?"

Би нүүрээ будангаа "Grey Entertaint-руу 13:00 цагаас ир гэсэн унтчихаж!"

Жонгүг цаг руугаа хараад "Тэгээд хурдан хэлэхгүй яасан юм?" Гээд сэнс залгаад үсийг минь хатааж эхэллээ.
.
.
.
Би "Би зүгээр харагдаж байна уу?"

Жонгүг намайг анхааралтай хараад толгой дохин "Хөөрхөн байна аа. Одоо хурдал хоцорлоо гарцгаая"

Би "Чи бас хамт явах юм уу?"

Жонгүг "Хүргээд өгье өө, цаг бага байна" гээд гадуур хувцсаа авав.

Би "Ойлголоо" гээд хамт гарлаа.

Тэр гарахдаа нүдний шил, малгай, маскаа зүүсээр гарсан бол би зүгээр л нүдний шил зүүн түүний машинд суулаа.

Жонгүг аль болох хурдан явахыг хичээж машин дундуур сүлжилдэн явна.

"Тэр энт дээр очиж яах гэж байгаа юм?"

Би бодож байгаад "Одоохондоо нууц"

Жонгүг "Яа чи арай! Гэрээ байгуулах гэж байгаа юм биш биздээ? Тэгвэл ч ёстой сайхан хэрэг шдээ!" Гэсээр нэг зам руу нэг над руу харсаар хэллээ.

Би "Тэгвэл сайхан л байна... Ямартай ч бүр баттай болохоор нь залуустай хамт бүгдэнд чинь хэлнэ ээ"
___________________

"Айгүү за Хан жүжигчин ирлээ!!"

Хан жүжигчин... Сайхан сонсогдож байна.

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now