9

855 65 1
                                    

Нөгөө хэд маань ч ирсэн бололтой гадаа машины сигнал дуугарлаа, бид ачаануудаа машинд хийчихсэн болохоор шууд гаран машиндаа суулаа.

Хэсү "Жинхэнээсээ Жонгүг өгсөн байх нь ээ? Дэбак гоё юм аа."

Ина инээд алдаад "Би бүр догдлоод үхэх нь ээ!! Дээр уулзахад чиний бие муу байсан болохоор нэг их ач холбогдол өгөөгүй ч одоо EXO, BTS хоёр хоёулаа байгаа болохоор гутлыг нь долоогоод өөр дээрээ гишгүүлсэн ч чадахаар санагдаж байна" гэхэд Хэсү бид хоёр толгой сэгсрэн тэрэн рүү харна.

Ина "Ингэхэд Южинаа чи яг машин барьж чадна биз?"

Би "Чадаж ядаад байх юм юу байан юм. Би өмнө жил жолооны курс төгссөн хүн шүү!"

Ина "Үхчихгүй л бол бусад нь яахав"

Хэсү "Жолооны үнэмлэх авлаа гээд жолооч гэсэн үг биш шдээ хонгор минь, чамд зүгээр л жолоо барих эрх өгч байгаа болохоос биш чи өөрөө удаан хугацаанд машин барьж байж туршлагатай жолооч болно гэсэн үг"

Би "Ойлголоо, мэдэж байгаа. Би болгоомжтой явна аа" гээд

Би ч тэдний араас хөдөллөө. Манай машинтай нийлээд 4 машин байгаа. Хоёр нь Жонгүг, Жимины хоёрын машин харин нөгөөх нь жижиг оврын автобус байсан Эксогийнх байх.

Ина "Ёоо Чанёлыг харна гэхээс тэсэхгүй нь ээ.. уг нь Кёнсүү байсан бол ууртай үед нь мэдрэгддэг хүйтэн ауранд нь аз жаргалтайгаар хөлдөж байхгүй юу"

Хэсү "Хэлээд юу гэхэв Бэкхёныг ойроос харах завшаан олддог л юм байна"

Би "Та хоёр надад баярлаарай"

Ина "Хариуг чинь орой тоглоом тогловол барина аа за миний найз" гэсээр хойноос мөрөн дээр гараа тавив.

Хэсү "Ингэхэд би ямар харагдаж байна? Бэк Кай хоёрт таалагдах болов уу?"

Би мөрөө хавчин "Ёстой мэдэхгүй"

Бид 3 тэдний араас явсаар нээлээн удахад тэд зогсчихов. Яасан юм бол? Кай, Жин ах, Юнги гурав гарч ирлээ. Би ч бас машинаасаа буун тэдэн дээр очив.

Би "Яагаад зогсчихов?"

Кай "Танай найз уу? Сайн уу? Ким Жунин"

Би "Сайн, сайн уу? Хан Южин" гээд гар барилаа. Царайлаг юм... Урлагийн бүтээл л гэсэн үг!!

Жин ах "Жонгүгийг танай машинд оруулчихъя манай ачаа хүнддээд байна" гэхэд манай 2 далжига царайлж байгаад гарч ирсэнээ эксогийн машинд суухаар болчихлоо. Тэгсэн чинь бүгд бараг хуваагдаад суух машинаа сольчихлоо.

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now