10

840 58 0
                                    

Эргээд харвал Жин ах байлаа...

Би ч тэрнийг сэрүүн байгаад гайхан "Ахаа та унтахгүй яасан юм?"

Жин ах "Чи өөрөө унтахгүй хүйтэн байхад юу хийж гадаа сууж байгаа юм?" Гэсээр гадуурх хүрмээ нөмрүүллээ.

Би "Бодох зүйл байсан юм аа"

Жин ах "Жонгүгийн талаар уу?" Гэхэд би тэрэн рүү гайхан харлаа.

Би "Т-Та яаж?"

Жин ах "Чамайг Жонгүгт сайн гэдгийг ах нь мэднэ ээ"

Би инээх аядан доош хараад "Тийм байх нь ээ? Ичмээр юм" гэлээ. Нүүр, чих гээд тэр чигтэй халуу дүүгэж байна...

Жин "Ичих зүйл байхгүй ээ, ярилцмаар байвал ахтайгаа ярилцаж болно шүү"

Би толгой дохин "Заа" гээд бидний дунд хэсэг чимээгүй байдал ноёрхоно.

Би санаа алдаад "Жонгүгт сайн ч гэсэн үерхэнэ гэж бодож байгаагүй ээ, тийм ч боломж байхгүй байх. Гэхдээ найз охинтойгоо 2 сар үерхсэн байж надад одоо л хэлж байгаад нь урам хугарсан.. Үгүй ээ Жонгүгийн хувьд найз охиноо танилцуулах хэмжээний сайн найз биш байсан байх гэсэн бодол төрсөн гэх юм уу даа" гээд хоолой зангираад эхэллээ.

Жин ах "Тийм биш шүү дээ... Бид байнга хамт байдаг болоод л үерхлийнх талаар нь мэдэж байгаа юм. Чамтай тийм ч их уулздаг биш. Жонгүг уг нь аялалд явахдаа чамд хэлнэ гэж байсан хойшлоод асуудлууд гараад одоо л хэлж байгаа юм"

Би "Аан..."

Жин ах "Чамд ямар байгааг ойлгож байгаа ч удахгүй зүгээр болчихно гэж найдаж байна... Одоо жоохон сэтгэлээр унаж байгаа байх гэхдээ зүгээр ээ. Ийм зүйл байна шдээ"

Би толгой дохин "Мэдээж, одоо сэтгэлээ татчихад л болох байх тийм ээ?" Гэсээр Жин ах руу харлаа.

Жин ах толгой дохин "Тийм шүү, Жонгүг маш удаан хугацааны дараа сайн охинтойгоо үерхэж байгаа болохоор одоо их жаргалтай байгаа. Юүри ч сайн охин. Тиймээс ах нь үүнээс өөр үг хэлж, тайтгаруулж чадахгүй нь дээ уучлаарай"

Би "Юун уучлаарай вэ!? хэрэггүй. Ямартай ч Жонгүг жаргалтай байгаа бол болж дээ..." Гэхэд хацар даган нулимс урслаа. Өвдөж байна...

Би хурдхан нулимсаа арччихаад "За за ахаа одоо орж унтъя даа, хүйтэн байна. Ярилцсанд баярлалаа" гээд тэрний цамцыг өгөн түрүүлээд байшин руу орлоо.
_______________

Өглөө босвол дөнгөж үүр цайж байлаа. Нойр хүрэхгүй байсан болохоор гараад суниачихаад далайн эрэг рүү ширтэж байгаад ийш тийш харвал бидний байгаа газраас бага зэрэг зайдуу газар тосгон байгаа харагдана. Байшин руу орж хувцсаа зузаалаад тосгон руу хөдөллөө. Би нэг ч удаа хөдөөгийн тосгон харж байгаагүй болохоор очиж үзмээр санагдсан юм.

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Opowieści tętniące życiem. Odkryj je teraz