6

915 76 3
                                    

Дөнгөж орц руу нь орох төдийд л үнэхээр тансаг чамин хийцтэй байр угтан авсанд "Хөөх ямар тансаг юм бэ! Баян болмоор санагдчихлаа" гэсээр уулга алдана.

Жонгүг намайг шоолж хөхөрчихөөд "Амаа хаа, орцгооё" гэв.

Хусог 19 давхарт дарахад бид дээшлэнэ, лифт нь шилэн байсан болохоор төвөггүйхэн Сөүлийн баруун бүсийг харна... Гайхширч байх хооронд бид 10 давхарт ирээд хамгийн цаад талын хаалга руу явлаа.

Хусог "Та хэд орж бай би хувцсаа сольчихоод араас чинь оръё" гэсээр арай наана байх хаалга руу дөхөв.

Би "Та хоёр хамт амьдардаггүй юм уу?"

Жонгүг "Үгүй ээ, Хусог хён манай хөрш" гэсээр тэднийд орлоо. Лайтай!!

Пүхх ийм гоё байр гэж байх аа. Байр гэж энэ чинь пентхаус байна шд!! Тааз нь ханаа дагаад дээшээ урт, цонх нь маш том цэлгэр юм. Тэгсэнээ 2 давхар... Гайхалтай! Ёстой алдартай хүн гэсэндээ амьдарч байгаа байр нь хүртэл дээд зэрэглэлийнх юм аа.

Тэхён "За Южинаа ороод суу суу"

Жимин шууд түүнийг хүзүүдэн тэврээд "Тэхёнаа явж тоглоё" гэв.

Тэхён "Нээрээ тэгье, өнөөдөр юу тоглох уу?" Гэж ярилцсаар дээш гарлаа. Гэртэй playstation-тай байх нь!

Намжүүн хажууд суугаад "Жонгүгийнх гоё байгаа биз?"

Би "Ммхн" гэсээр эргэн тойрныг нь нүд салгалгүй харна. Би ч гэсэн хэзээ нэгэн цагт ийм байранд амьдрах болов уу?

Би Жонгүг рүү хараад "Чи тэгээд ийм том пентхаус-д ганцаараа амьдрахаас айдаггүй юм уу?"

Жонгүг "Юунаас нь айх юм? Харин ч гоё шдээ"

Эрэгтэй хүн болохоор тэгнэ л дээ. Би байсан бол ийм том байшинд ганцаардаад,  цэвэрлэгээ хийх гэж байдгаараа хараал хэлээд зогсож байх байсан байлгүй. Гэхдээ л амьд яваагийнх ийм тансаг пентхаус-д амьдраад үзчих юмсан.

Хэсэг хугацааны дараа биеэ барихаа болин чөлөөтэй байж эхэллээ. Хусог ч орж ирэн дараагаар нь хоол ирлээ. Хоол хүртэл захиалсан, манай хэд өнөөдөр яасан мэдрэмжтэй байна аа.

Тэхён Жимин хоёрыг хальт харсан дээр боксдож байна лээ харин бид хэд сууцгаан ойр зуурын юмнууд ярьцгаана.

Жин ах Жонгүг рүү харан над рүү дохиод байгаа болтой нүдний үзүүрт харагдаад "Хөөе Жонгүгаа гоё караокедье" гэв.

Ам өөрийн эрхгүй ангайж "Караоке хүртэл байдаг юм уу? Гайхалтай!!"

Юнги "Южин юм үзээгүй царайлахаа больё" гэсээр нүүр улайлагаад амжлаа.

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Opowieści tętniące życiem. Odkryj je teraz