18

791 64 2
                                    

Өглөө сэрээд нүдээ нээвэл шуудхан хажууд унтах тэрний төрх нүдэнд үзэгдэнэ. Өчигдөр албан ёсоор хос болсон болохоор ч тэр юм уу бага зэрэг өөр мэдрэмж төрж байна. Нэг тийм догдолсон хэрнээ жаргалтай гэх юм уу даа... Урьд нь зүгээр л тэрнийг харж догдлох сэтгэлээ барихыг хичээж байсан шүү дээ.

Жонгүг бага багаар нүдээ нээн намайг харчихаад инээмсэглэн "Итгэхгүй нь ээ" гэсээр нүүрээ дарна.

Би түүнээр тоглохоор багахан авьяасаа гаргахаар шийдлээ.

Худлаа гайхаж байгаа дүр үзүүлэн "Ж-Жонгүг чи яагаад энд байгаа юм? Гэртээ хариагүй юм уу?" Гэв.

Жонгүг инээмсэглэл тэр дороо алга болон гараа аван над руу нэг хараад санаа алдан "Дахиад мартчихаж!" Гэсээр духаа цохино.

Би "Юу? Би дахиад ямар хэрэг тарьчихсан юм? Яана аа!!!" Гэсээр дотроо инээдээ тэвчихийг хичээнэ.

Жонгүг орон дээр тийчигнэн "Арай гэж зөвшөөрсөн байж маргааш нь мартчихаар ямар хэрэг байна аа? Чи ер нь дахиж битгий уу!! Ёстой нэг азгүй юмаа!!" Гэсээр үсээ сэгсийлгэнэ.

Би тэсэлгүй инээгээд "За дахиж уухгүй ээ"

Гэхэд тэр "Яагаад инээгээд байгаа юм бэ!! Хүн сэтгэлээр унаж байхад чинь" гэхэд би инээсээр доош харж хэвтэн өндийгөөд Жонгүгийн цээж дээр хэвтэн уруул дээр нь хөнгөхөн үнсвэл эвэртэй туулай харчихсан мэт бүлтгэнэн харав.

Би инээсээр "Яахав бусдыг нь санахгүй байгаа ч найз бүсгүй чинь болсноо бол санаж байна аа"

Жонгүгийн нүд сэргээд "Нээрээ юу? Ашгүй дээ... Бурхан минь чамайг мартчихсан одоо өнгөрлөө л гэж бодлоо" гэсээр гүнзгий амьгаа аван тэврэнэ.

Би "Яахав жоохон ичиж бас чиний өмнө гэмшиж л байна... Гэхдээ хамтдаа хичээгээд үзье"

Жонгүг толгой дохин "Чи харамсахгүй байх болно" гэсээр бид бослоо. Өнөөдөр хэн хэн маань ажилтай болохоор хамт байя гэсэн ч чадахгүй бололтой.

Жонгүгтай хамт өглөөний цайгаа уухаар бэлдэж нэг их удалгүй болсонд тэрнийг дуудан хамтдаа ширээний ард сууна.

Би "Нээрээ!" Гэснээ хөргөгчнөөс баганатай сүү аваад тэрний хажууд тавьлаа.

Жонгүг инээмсэглэн шууд задлаад бараг нэг амьсгаагаар уучихлаа. Яагаад бананатай сүүнд ийм дуртай байдаг байна аа?

Ингээд хамт суугаад хоол идэхээр бага зэрэг эвгүй байна аа... Ичээд гэх юм уу Жонгүгтай юм ярих гэхээр болохгүй юм. Гэсэн хэдий ч сэтгэл дүүрэн догдлох мэдрэмж авч байгаа болохоор сайхан байна.
______________________

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now