1.

1.5K 80 0
                                    

Жонгүг "Нэр чинь?" Гэснээ наашаа хараад "Өө Южин байсан юм уу? Чамайг ирнэ гэж мэдээд байсан юм аа. Удаан уулзсангүй сонин сайхан юу байна?"

Би "Юмгүй ээ, байж л байна, та нарын ажил ч сайн байгаа бололтой"

Жонгүг толгой дохин "Сайн байгаагийн хэрээр ачаалал ихтэй байгаа. Одоо зүгээр байгаа ч яг ядарч үхэх нь!"

Би "Хувиараа дуусгачихаад сайн амраарай, Жонгүгаа май энэ бэлэг" гээд хажуунаасаа түүнд бэлдсэн бэлгээ өгөв.

Жонгүг "Яах гэж байнга бэлэг авч ирдэг юм бэ? Ямартай ч баярлалаа, чамаас бэлэг авахаар заримдаа ичмээр санагдах юм" гэснээ нүүрээ дарлаа.

Би том харан "Яагаад?"

Жонгүг "Эмэгтэй найзаасаа байнга бэлэг аваад байх чинь эвгүй шдээ, ингэхэд чи маргаашийн тоглолтон дээр ирэх юм уу?"

Би санаа алдаад "Очиж чадахгүй байх аа"

Жонгүг "Яагаад?"

Би "Завгүй ээ уг нь очмоор л байна"

Жонгүг "Өө тэгвэл ч одоо яахав дээ, нээрээ чи хэзээ завтай юм ах нар чамтай хамт зугаалгаар явна гээд байсан"

Би "Сая бүгдэнгээс нь сонссоон тэгж байгаад та хэдийг завтай үед л явъя"

Жонгүг "Зза, энэ удаад тусгай газар дээр гарын үсгээ зурна аа"

Би "Юу вэ? Хаана?"

Жонгүг "Гараа өгч бай!"

Би "Гаран дээр зурах гээд байгаа юм уу? Хүмүүс юу гэж бодох юм?"

Жонгүг "Яадын онцгой шдээ" гэснээ гар аваад ханцуйг минь хойшоо шуугаад шуун дээр минь гарын үсэг гэхээсээ илүү юм бичээд байлаа

Түүний миний гаран дээр нухацтай юм бичих нь үнэхээр дур булаам. Тэрний нэг зүйл руу хамаг анхаарлаа төвлөрүүлэн юм хийх төрхөнд нь би үнэхээр дуртай. Нэг мэдэхэд өмнөх шигээ дахиад л түүнийг ширтэж байснаа ойлгон харцаа салгаад

Би "Юу бичээд байгаа юм бэ?" Гэхэд

Жонгүг "За болчихлоо, тэгээд гарын үсгээ зураад... нээрээ чамд өгөх бэлэг байна" гэснээ том хэмжээний хайрцаг гаргаж ирлээ.

Би "Юун бэлэг вэ?? Яах гэж байгаа юм? Ямар том юм бэ?! Би яаж авах юм бэ!!" Гэсээр сандарсандаа баахан юм зэрэг асуув.

Жонгүг "Зүгээр ав аа! Чи бид хэдэд байнга бэлэг өгдөг юм чинь энэ удаад би өгмөөр санагдаад, бас ах нар ч гэсэн тусалсан" гэсээр улам над руу шахна.

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now