3

924 80 1
                                    

Өглөө утас дуугарах дуунаар сэрвэл Намжүүн байлаа. АЯЛАЛ! Яана аа өчигдөр юу ч бэлдэж амжаагүй шдээ!!!

Нажүүн "Южинаа байна уу?"

Би "Байна байна"

Намжүүн "Нөгөө аялалд явна гэсэн явж чадахааргүй болчихлоо уучлаарай, харин гэнэт зураг авалттай болчихлоо"

Сандрал минь тэр дороо арилж "Зүгээр дээ, дараа тэгж байгаад явахад болно шдээ" гэлээ.

Намжүүн "Зза ойлгосонд баярлалаа Южинаа, дараа ярья" гээд тасалав.

Би уг нь аялад явах өдрөө тэсэн ядан хүлээж байсан юмсан. Жоохон гонсойгоод л явчихлаа яая гэхэв дээ алдартай хүмүүс шүү дээ. Би ч өөрөө бэлтгэлээ базааж чадаагүй байсан юм чинь.

Босон тэр хоёрт шөл хийчихээд гэрээ цэвэрлэж эхэллээ. Би яаж ийм заваан байдаг байна аа! Гэр авах юм алга. Манай гэрээр дүүрэн ВТS ийн юмнууд... зарим юмнуудыг нь цэгцлэхгүй бол арай л биш ээ.
.
.
.
Би бараг 4 хайрцаг ВТS-ийн эд зүйлс далд хийсэн байх. 7 жил ч ийм зүйлс цуглуулахад хангалттай хугацаа л даа....

Хэсү "Южинаа ус ус"

Би ус аваачиж өгөөд "Босоод хоолоо ид Инаг ч гэсэн сэрээ"

Хэсү "Чи яваагүй юм уу?"

Би "Бангтаныхан гэнэт зураг авалттай болчихсон гэсэн"

Хэсү "Ммм" гээд нүдээ хальт нээлээ. Энэ бүр үнэн хөгийн юм харагдаж байна хха үс нь сэгсийчихсэн шүлс нь урсчихсан нэг нүдээ халть нээсэн нойрмог юм. Энэ зургийг нь аваад ирээдүйн найз залуу руу нь явуулах юмсан.
__________________

Шинэ долоо хоног эхэллээ. Би сүүлийн үед нэг сургалтанд явж байгаа. Дээрийн сургалтаас хойш таалагдаад явж байгаа юм. Хувь хүний хөгжил гэдэг сэвдээр оюутан, залуус, сурагчид нээлттэй ярилцдаг юм. Их үр дүнтэй сайхан санагдсан. Сургалтан дээрээ ирээд хажууд суудаг залуутай мөргөлдчихөв.

Би бөхийн "Уучлаарай юм бодоод замаа харсангүй"

"Зүгээр дээ Бангтаны хүүхэлдэй минь" гээд илт жихүүцэм, ёжилсон өнгөөр хэлээд хажуугаар зөрөн явлаа.

Юу вэ! Ангидаа орж ирээд сууж байтал хүүхдүүд над руу харан чичилж, зарим нь намайг яриад байгаа нь сонсогдов.

Яасан болоод миний талаар яриад байдаг билээ!?

"Энэ Южин гэдэг нь мөн үү?"

"Мөн шдээ"

"Тийм байна, бурхан минь ВТS-ийнхэний араас гүйдэг гэсэн бүр хаана л байна тэнд нь хамт байж байдаг гэсэн шд! Ийм хүнтэй нэг танхимд сууж байх ч гэж!!"

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now