16

926 65 4
                                    

Би "Тийм байна... Гэхдээ дахиад ингээд сугадаад явсан чинь сайхан санагдчихлаа. Зуршил болчихсон бололтой" гээд хөнгөн инээмсэглэлээ.

Жонгүг "Надад ч бас зуршил болчихож, чи хажууд байж сугадахгүй байсан чинь гар хоосон оргиод байсан. Одоо илүү тухтай байна" гэсээр тэрнийг сугадах миний гар руу харлаа.

Тэгснээ миний гарыг гэнэт аваад "Чи ч нээрээ хүнд юм аа андаа!!" Гэснээ дагз руу цохичих нь тэр.

Би гайхан бүр дээд зэргийн шок!!! Дагзаа барьсаар "Ю-Юу??" Гэлээ.

Тэр над руу харан толгойгоороо дохиод чанга чанга инээн "Хөөе андаа би чамд дээр очдог цэнгээний газраа зааж өгнө гэсэн шдээ чи мартчихсан уу?" Гэлээ.

Би юу ч ойлгохгүй хачин царайлж байсан ч бидний урдаас хэдэн хүн ирж байхыг хараад "ААН ТИЙШДЭЭ!! ХА ХА ХА" гэсээр гараараа тааралдсан газраа цохилоо.

Жонгүг "ХОЁУЛАА МАРГААШ ЯВЦГААЯ АНДАА'

Би толой дохиод 'ТЭГЬЕ АНДАА!!" Гэсээр гараараа цохилцоно.

Ёстой нэг!!

Хүмүүс өнгөрөхөд Жонгүг хойш хэд хэд харан миний дагзыг илээд "Бурхан минь, зүгээр үү? Уучлаарай гэнэт хүмүүс гараад ирэхээр чамайг тухгүй байна байх гэж бодоод" Гэчихээд удалгүй араас нь инээж эхэллээ.

Би ч мөн дагзаа барин "Арай ч дээ... Тэгсэн ч гэсэн дагздаад байх даа яахав дээ!!" гэсээр мөн инээж эхэллээ.

Жонгүг инээсэн чигтээ "Өвдсөн үү? Уучлаарай" гэснээ дагз руу үлээх аядсан ч инээсээр л байлаа.
.
.
.
Жонгүг бид хоёр манай гэрийн үүдэнд ирээд тэр "Хөл хөдөлгөөнтэй үед машинаа хол тавиад дэмий бололтой" гэсээр хөнгөн инээнэ.

Би "Тийм байна, за за би оръё доо. Чи болгоомжтой яваарай"

Жонгүг "Заа, сайхан амраарай... Маргааш уулзъя" гэв.

Би инээмсэглэн "Заа" гээд толгой дохин хашааныхаа хаалгыг онгойлголоо.

Жонгүг явах гэж байснаа миний урд ирээд хойш түлхэж оруулаад маскаа доошлуулж байгаад хурдхан шиг үнсчихээд үс илээд маскаа зүүн гарлаа.

О.о

Би тэрний араас гаран "Жонгүг!" Гэсээр дуудлаа.

Тэр байрандаа зогсон "Яасан бэ? Загнах гэж байгаа юм уу?" Гэв.

Би алхсаар тэрний урд очоод тэвэрлээ.

Жонгүг инээмсэглэн "Гэнэт юу вэ? Ммм?"

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now