5

909 75 3
                                    

Эмч "Мөн ходоодонд нь юу ч алга хэдэн өдөр хоол идээгүй бололтой шим тэжээлийн дутагдалд орсон байна өөр онц ноцтой юм алга. Хоолыг нь сайн өгөөд, аль болох сэтгэл санаагаар нь дэмжээд амраах хэрэгтэй шүү. Өнөөдөртөө эмнэлэгт хоновол дээр байх. Юмыгяаж мэдэхэв сэтгэл зүйчид үзүүлэхэд гэмгүй байх."

Намжүүн "За ойлголоо баярлалаа эмчээ" гэсээр тэр эмчийн өрөөнөөс гаран Южины өрөөнд орж ирлээ.

Тэхён "Хэдүүлээ ярилцлага өгчихөж болохгүй юм уу? Хэдий болтол энэ үл ойлголцлыг засахгүй явах юм?"

Жимин "Би бол дэмжиж байна. Биднээс болж ийм байдалтай байгаа нь Южин шдээ...!"

Намжүүн "Би тэгвэл менежер ахтай ярилцаад үзье" гэж хэлэн Южин рүү харлаа.

Тэхён "Хэдүүлээ ч ПДнимд алуулсаан"

Хусог "Өнгөрсөөн юу ч байсан одоохондоо Южины буруу ойлголтыг л залруулах тал дээр арга хэмжээ авъя"
_________________

"ВТS хамтлагийнхан нэр холбогдож буй асуудлынхаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа..."

[Хэвлэлийн бага хурал дээр]

Менежер "Та бүхэн чимээгүй болно уу бид одоо  мэдэгдэл хийх болно" гээд араас нь Бангтаны гишүүд бүгд нэг нэгээрээ  танхимд орж ирэн индрийн өмнө зогслоо.

Намжүүн "Сайн байцгаана уу? ВТS хамтлаг байна. Хэд хоногийн өмнө гарсан мэдээлэлийг залруулах гэж хэвлэлийн бага хурал зарласан юм. Та бүхний мэдэх үнэгэн сүүлтэй, биднийг урхидсан гэх нэртээ Хан Южин бол бидний найз байгаа юм. Бидний дунд ямар ч хайр дурлалын харилцаа байхгүй гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна. Бид зүгээр л зүү орох зайгүй сайн найзууд. Өөрсдийн хэнэггүй үйлдлээс болоод буруу ойлгогдуулах мэдээлэл гаргуулсанд уучлаарай. Мэдээж жендэрээс нь болоод илүү их харааж байгаа байх. Гэхдээ эмэгтэй хүнтэй хамт байх болгонд битгий болздог гэх өнцгөөс хараач гэж хүсэж байна"

"Жонгүг яагаад фенүүдийнхээ урдаас хашхирсан юм бэ? Таны бичлэг интернэт ертөнцөд нэлээд том шуугиан тарьсан шүү дээ"

Жонгүг "Сэтгэл хөдлөлөө тэвчиж чадаагүй юм аа... уучлаарай... Манай найз бидний хувьд гэр бүлээс өөрцгүй хүн. Тэгж доромжлуулж хараалгуулж байхыг нь хараад тэсэлгүй уураа гаргачихсан намайг үнэхээр уучлаарай" гэсээр бөхийлөө.

Намжүүн "Хан Южин гэдэг эмэгтэй BTS бий болсон цагаас хойш бүх үед хамт байсаар ирсэн. Нэг үгээр хэлвэл энэ өндөрлөгт хүрэхэд армигаас гадна хамгийн их дэм болсон хүн. Ташуу мэдээлэлд итгэж найзын маань эрхийг зөрчсөн зарим фенүүддээ бага зэрэг гомдох сэтгэгдэл төрж байгааг нуумааргүй байна. Өөрсөдтэйгөө адилхан эмэгтэй хүн тэр байтугай та нартай адилхан биднийг хайрлаж дэмждэг арми байхад худал мэдээлэлд итгэн жагсаал гарган биед нь хүртэл халдсан. Зурагнуудын тухайд сүүлийн фен уулзалтан дээр бид найздаа бэлэг өгсөн нь үнээн. Байнга сэтгэлийн дэм болж халамжлаж, бэлэг хүртэл өгдөг. Ганц удаа ч шантралгүй биднийг хайхардаг хүн, тиймээс тэр бэлэг бидний баярласан сэтгэлийн илэрхийлэл байсан юм. Харин биднийг сугадаж хөгжилдөж байгаа зурагнууд бол зүгээр найзын ёсоор дотно байсан үе. Бидний нөхөрлөл 1000-д ганц нь гэж би бодож байна"

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now