2

1K 91 2
                                    

Жонгүгийн гаран дээр бичсэн зүйлийг уншвал "Хан хатны итгэлт Жон түшмэл онцгой газарт гарын үсгээ тамгалаж байна" гээд доор нь гарын үсгээ зурсан байлаа.
__________________

Өдөржингөө ажил дээрээ юм зөөлөө ядаж байхад өндөр өсгийт өмсчихсөн болохоор хөл холгоод хэрэг алга хорсоод байна.

Би өмнө жил их сургуулиа жүжигчин мэргэжлээр төгсөөд одоогоор цагийн ажил хийж байгаа. Өөрийгөө тэжээж мөн өөрийгөө баярлуулж BTS-н мерч авахад мөнгө хэрэгтэй шүү дээ. Өнөөгийн нийгэмд мөнгөтэй л бол бүх зүйл бүтдэг болчихоод байхад. Мөнгө бол яалт ч үгүй хүний хэрэгцээ бас хэтрүүлвэл бүх зүйл болж байна.

Их сургуульд байхад тод биш ч гэсэн зарим нэг туслах дүрүүдэд тоглосон, ихэнх нь олны хэсэг байдаг болохоор тэр бүр намайг мэддэг хүн байхгүй. Тиймээс жүжигчний мэргэжил надад их хэцүү байдаг юм.

Киноны санал байхгүй л бол би орлогогүй гэсэн үг. Оюутан байхад сургуулиар дамжуулаад кино зураг авалтын баг бид нарыг хөлсөлдөг байсан юм. Одоо төгсчихсөн болохоор киноны санал битгий хэл шалгаруулалтанд ч орж чадахгүй байна.

Хөлөө арай ядан зөөсөөр ирэхэд байрны эзэн эгч "Шулмасаа түрээсэй төлөөч ээ чи!" Гэсээр тоншоод эхлэв.

Би ядарч байсныг ч хэлэх үү хажуугаар нь зөрөөд "Төлнө өө, энэ долоо хоногтоо багтаагаад төлчихнө та санаа зоволтгүй" гэж ундууцах маягтай хэлэн орлоо.

Эзэн авгай цэхэлзсээр "Энэ долоо хоног эцсийн хугацаа шүү!" Гээд доошоо буув.

Гэртээ ороод хамгийн түрүүнд гутлаа тайлж хаялаа. Холгоод жоохон цус гарчихаж ахх!!!

Яг энэ үед дуудлага ирж таарлаа. Харвал Бангтаны групп чатаас ирсэн дуудлага байв.

Тэхёны дуу хамгийн түрүүнд чангаар хадаж "Южинаа юу байна аа?"

Би ч инээгээд "Юмгүй ээ"

Жин "Юу хийж байсан юм?"

Би "Сая ажлаасаа ирчээд хөлөө амраагаад байж байна та хэдийн тоглолт гоё болсон уу?"

Намжүүн "Мэдээж амжилттай болсон чи байхгүй жоохон харамсалтай байлаа"

Би инээмсэглэн "Амжилттай болсон бол яамай даа, ингэхэд Жонгүг хаана байгаа юм?"

Жонгүг харагдаагүй ч "Гал тогоонд байна аа" гэх нь цаад талд сонсогдов.

Би шуудхан "Хөөе муу галзуу амьтан минь чи яаж надад тийм бэлэг өгч чадаж байна аа!" Гэсээр ориллоо.

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now