14

876 71 3
                                    

Өглөө сэрэхэд нэг их шартсан юм байхгүй ч цаанаасаа нэг л дотор эвгүй байлаа.

Өрөөнөөс гаран гал тогоо руу орж сайхан цэв хүйтэн мөстэй ус уулаа. Энэ чинь л  сайхан шүү дээ! Халууцаж байсныг ч хэлэх үү том том балган зарим дуслууд нь хүзүү даган урсана.

"Ахх сайхан болчихлоо" гээд амаа арчин эргэж хартал Жонгүг яваагүй таг гацчихсан зогсож байв.

Би "Яваагүй юм уу?? Хөөе чи манайд хэр удаан байх гэсэн хүн бэ! Гэр орондоо хариач"

Жонгүг харцаа бууруулан шилээ маажсаар "О-одоо явлаа..." Гэх нь тэр.

Би тэрнийг сонжин хараад "Юу вэ! Яагаад ийм сонин аашлаад байгаа юм?"

Уг нь ийм тайван байдлаар хүлээж авах хүн биш дээ??

"Хөөсөн юм биш шүү! Зүгээр л... Чамайг энд байгаад байхаар санаа зовоод байна"

Жонгүг толгой дохиод "Заа..."

Жинхэнээсээ юу вэ?

"Чи ө-өчигдөр болсон з-зүйлээ санаж байна уу?" Гэв.

Юу билээ? Өчигдөр яалаа?

Би "Санадаггүй ээ.... Яасан би буруу зүйл хийчихсэн юм уу? Эсвэл юм х-хэлсэн юм уу?"

Жонгүгийн нүд ийш тийшээ гүйн "Ү-Үгүй дээ... Зүгээр л..."

Би "Яг үнэн үү?" Гэхэл тэр хурдан хурдан толгой дохино.

"За ойлголоо... Согтуудаа үнсчихсэн юм байх л гэж бодлоо шдээ" гэж амандаа үгэлсээр хажуугаар нь зөрлөө.

Сүүлийн хэд хоног ажлаа ч хийсэнгүй удахгүй байрны түрээс нэхэгдэх байх даа... Нэгэнт кинонд тоглож чадахгүйгээс хойш хийдэг байсан цагийн ажлууд руугаа дахиж холбогдъё доо...
.
.
.
Жонгүг надтай бараг л юм ярихгүй хэрнээ манайд байсаар л байна. Ийм дуугүй байхаар бүр үнэхээр эвгүй байна аа... үргэлж яриа өдөж байдаг хүн гэнэт чимээгүй гөлрөөд суугаад байгаа нь ёстой давчдуулж байна. Би согтуудаа яг л нэг юм хийчихэж. Юу юм болоо!!! Толгой гашлах нь ээ!

Би Жонгүгийн гар луу хатгаад "Х-хөөе надтай юм ярихгүй юм уу?"

Гэхэд гэнэт наашаа харан "Үгүй ээ яагаад заавал чи санахгүй би ганцаараа олон юм бодож шаналах ёстойн бэ!!" Гэлээ.

Багагүй цочсон болохоор нүд маань байдаг хэмжээнээсээ томорсон байлаа.

Би доошоо харан "Би өчигдөр хэрэг тарьчихсан уу?"

Жонгүг "Тиймээ!! Тэгсэн! Үнэхээр том хэрэг тарьсан!! Тэгчихээд санахгүй байгаа чинь үнэхээр.. ёоо давчдаж үхэх нь ээ" гэсээр босон гадуурх хувцас машиныхаа түлхүүрийг авлаа.

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now