[Chapter TWENTY SEVEN]

5.9K 222 16
                                    

-Бибиби-

Нара сүүлийн хэдэн сар ямар байсан яг тэр янзаараа оюутны зоогийн газрын ширээн дээр ном ширтэн ганцаараа сууна. Тэр одоо өөрийгөө хооллосон ч хичээллэсэн ч ганцаараа гэдэгтэйгээ бүр мөсөн эвлэржээ. Одоо тэрний хувьд найз гэж үгүй, ямар ч инээд наргиан, ангиас анги дамжин явах замдаа өрнүүлдэг охидын яриа байхгүй. Тэр шаналж байгаа. Мэдээж тэр шаналал цээж дотор нь бул хар чулуу шиг шигдчихээд эцсээ хүртэл өвтгөх гэсэн мэт хүндрэн хүндэрсээр. Харин тэр энийг зүгээр л сайн нууж юу ч болоогүй юм шиг байх хэрэгтэйгээ ухаарсан юм. Ядаж л энэ хугацаанд тэр үүндээ дасчээ.

Шаналал гэдэг яг л гэрэл унтрахтай адил. Энэ бүр мөсөн сарниагүй, зүгээр л унтарсан. Хүсвэл тэр дахин асна. Харин асаах асаахгүй нь хүний өөрийн сэтгэлийн тэнхээний л асуудал. Энийг ч Нара яс махандаа тултал ойлгосон. Тиймээс л Нара бүхнийг тоохгүй орхиж хичээлдээ л анхаарлаа хандуулсан аж. Найзуудтайгаа үүсгэсэн маргаанд санаа тавьж суух цаг түүнд байхгүй. Бас өөрийгөө улам улам шаналгах хэрэг бүр огтхон ч байхгүй билээ:

Хонгилоор ганцаараа явж байхад ганцаардал түүнийг гуниглуулж сул дорой болгодог. Ганцаараа байх мөч бүрт нь уйтгар гуниг араас нь хөөж харин тэр зугтсаар өдийг хзрчээ. Тэр бууж өгөхийг хүсээгүй. Ядаж л одоохондоо.

Тэр найзуудаа санаж байлаа. Бүр маш ихээр. Өдрийн хоолны цагийг хамтдаа өнгөрүүлдэг байснаа, хичээлийн дундуур нэг нэгнийгээ инээлгэж айлгүйтэн жиг жуг гэлцдэг үеэ, хонгилоор нэг нэгнийгээ сугдан хэлхэлдэн явдаг байснаа, хичээлээ тараад мухлаг орж мөхөөлдөс хуваан иддэг байснаа гээд тэр бүгдийг үгүйлж байв. Өөрөө өөртөө үргэлж л ТЭД НАДАД ХЭРЭГГҮЙ, ЯАГААД НАМАЙГ БАЙГААГААР МИНЬ ХҮЛЭЭЖ АВЧ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮС НАДАД ХЭРЭГТЭЙ ГЭЖ? гэж хэлдэг. Гэтэл яагаад тэр одоо болтол ингэтлээ гунигласаар байгаа юм бэ? Бодож байснаас нь ч илүүгээр тэр охидыг гэх сэтгэл нь дэндүү их бололтой. Хэрэгтэй гэж тооцоолсон хугацааг давж тэр шаналж, удахгүй зүгээр болно гэсэн нь хий хоосон үг байж.

Тэр мэднэ.

Хэн нэгнийг хүлээж, хүлээхийн зовлондоо бачуурч, бачуурсандаа галзуурах шахаж, галзуурсан өөрийгөө шоолох ямар байдгийг тэр мэднэ. Ялгаатай нь энэ удаад хэн нэгэн ааш нь олдохгүй хөвгүүний төлөө биш хар багын найзууд нь түүнд энэ шаналлыг хайр найргүй өгч байгаад байгаа юм.

Нара шүлсээ залгив. Нулимсны хүүдий нь хүндэрсээр нүдийг нь бүрхэж урсахыг үавдсан ч тэр дотогшоо залгиж орхилоо. Зүгээр л энэ бүх мэдрэмжийг дотроо цоожлох хэрэгтэй. Гадагш гаргах хэрэггүй. Хүчтэй байх ёстой.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now