[Chapter TWENTY EIGHT]

5.5K 241 20
                                    

-Бибиби-

Нара хананд байрлах цагруу хяламхийн хором бүрийг сандран тоолно. Тау түүнийг ирж авна гэж хэлсэн цаг болоход 5 минут дутуу байлаа. Урьдын л адил түүнийг харах бүртээ догдолж үүдээр нь орж ирэхийг чих тавин хүлээдэг ч өнөөдөр илүү ихээр сандарж байлаа. Учир нь тэр өчигдөр гаднах төрхөө өөрчлөөд бараг л хуучны Нара болчихсон шүү дээ. Бас түүнийг сандаргаж байгаа зүйл нь тэр ахин Таугийн сонирхол байхаа больсон гэдэгт байлаа.

Гэхдээ тэглээ гээд өөрөө өөрийнхөө шинэ төрхөнд сэтгэл хангалуун байгааг нь өөрчилж чадсангүй. Толинд өөрийгөө харах бүрт өмнөхөөсөө өөр нэгнийг харах ч яг ч хуучны гэнэн ноомой Нара ч бас биш байлаа.

Хуучны дуулгавартай, хулчгар, ичимхий бөгөөд гэнэн Нара ахиж хэзээ ч гарж ирэхгүй. Бас галзуу улаан уруултай, тас хар нүдтэй, биед нь яг таг зохицох ч сэтгэлд нь үл таарах богинохон даашинз өмсөж хэзээ ч байхгүй өөрийгөө маскаар бий болгосон шаргал үст Нара ч бас алга болсон. Энэ 2 Нараг тэр аль хэдийн ардаа орхиод өөрийнхөө шинэхэн төрхийг өдөржин ширтэж суудаг ҮЗЭСГЭЛЭНТЭЙ Нара болсон билээ. Мэдээж энэ бүхэн түүний найз Солбигийн ач. Эрэлхэг зоригтой ч дэндүү энхрий ялдам найз нь байгаагүй бол тэр магадгүй өнөө өглөө шаргал үсээ ороогоод будгаа давхарлаад сууж байх байсан биз.

Түүнд арай богино хар үс нь үнэхээр таалагдаж байлаа. Илүү зөөлөн бас намирдаг болж хамаагүй илүү байгалийн бас үзэсгэлэнтэй харагдуулж байсан юм. Бас тод биш гэгээлэг нүүр будалт нь үнэхээр амар санагдана. Учир нь тэр хагас цаг тутамд будгаа буусан эсэхийг шалгаж сэргээх шаардлагагүй бөгөөд угаас цагаан арьсаа хэдэн давхар химийн будгаар давхарлах хэрэггүй болсон билээ. Солби түүнд бэлэг болгон интоорын өнгөтэй даашинз авж өгсөн бөгөөд татгалзсан боловч эцэст нь яах аргагүй авсан нь санаанд орлоо. Өмсөөд үзтэл түүний шинэхэн төрхөнд гайхалтай зохьцох хэт богино биш энгийн дэгжин загвартай даашинз байх нь тэр. Нара Солбид хэрхэн талархсанаа илэрхийлэх талаар илүү их бодох хэрэгтэй бололтой.

Таугийн бүтээсэн өөртөө ч тэр дуртай байсан. Магадгүй төгс биш ч, ер нь хэзээ ч төгс болж чадахгүй ч гэлээ түүнд илүү хүчирхэг болсон мэт мэдрэгдэж, зан аашийн хувьд багахан ч болтугай хурц шийдэмгий төрхийг өөртөө нэмж чадсанаа нуух юун. Хэрвээ хэн нэгэн түүн дээр ирээд Таутай уулзах цаг үерүү буцааж нөхцөл байдлыг эргүүлэхийг санал болговол тэр эргэлзээгүйгээр үгүй гэж хэлнэ. Шаргал үст барби болохыг нь болиулах боломж олгосон ч тэр мөн л үгүй гэж хэлэх байсан.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now