[Chapter ELEVEN]

6.1K 194 14
                                    

-Бибиби-

Өглөөний нар нүүрэн дээр нь тусахад Нара сэрлээ. Тэр унтахаасаа өмнө үргэлж хөшгөө хаагаад унтдаг ч өчигдөр хөшиг хаах битгий хэл хөлөө ч хөдөлгөж чадахгүй байдалтай байсан билээ. Гэхдээ тэрэнд гадаах цаг агаар өөрийнх нь сэтгэл санаатай ижил мэт санагдан сайхан байлаа. Дулаахан, гэгээлэг байдал тэрнийг бүрхэн аз жаргал мэдрэгдэж бие нь тавирсан мэт. Нүдээ нээн харахад тэр өөрийнхөөөрөөнд орондоо хэвтэж байх бөгөөд цаг эрт бололтой сэрүүлэг дугарах болоогүй байлаа. Өндийгөөд буцаад хэвтэх гээд толгойгоо тавьтал дэр биш өөр зүйл дээр толгой нь буулаа. Дэрнээс хатуу, илүүхалуун, анхилам үнэртэй Таугийн цээж.Нара тэрнийг үлдэнэ гэж огт бодоогүй байсан ажээ.

Тау үргэлж сексийн дараа яваад өгдөг байсан болохоор өглөөсэрэхэд тэрнийг дэргэдээ байгааг харна гэж Нара төсөөлж ч байсангүй. Тэр нүдээ том нээн жинхэнэ эсэхийг шалгах гэсэн мэт ширтэнэ. Амаа үл ялиг ангайн унтах тэрний цайвар шар үс нь наранд гялтаганан харагдана. Тэр үнэхээр тайван, амар амгалан яг л сахиусан тэнгэр мэт харагдана. Бас хүчгүй ядарсан. Тийм ээ хүчгүй гэдэг үг тэрнийг тодорхойлох хамгийн шилдэг үг байлаа.Яг энэ мөчид тэр царайлаг гэхээсээ илүүцонхигор сул дорой харагдаж байлаа. Энийг буруу гэдгийг мэдсэн Нара босон суугаад зүрхний цохилтыг нь сонсохооор тонгойлоо. Нара цочсондоо нүдээ огцом нээсэн ч тэрний уруул дээр инээмсэглэл тодров.

Тау... тэрнийг нойрондоо чанга тэвэрлээ. Тэр бүхэл шөнөжинингээд тэрэнтэй хамт хэвтсэн гэж үү?Тэр түүний царай руу харахад духан дээр нь хөлс бөнжигнөсөн байв. Харин одоо тэр түүнтэй маш ойрхон байсан тул амьсгалах чимээг нь сонсоход зүрхний цохилт нь түргэснэ. Духанд нь гараа хүргэн хүзүүхүртэл нь иллээ. Тэрний бие нь үнэхээр халуун байлаа. Яг л ямар нэг зүйлтэй тулалдсны дараа мэт. Эсвэл өвчиндөөшаналж байгаа мэт. Тэр яг л шатаж байгаа мэт халуун байсан юм.Энэ юу ч байсан гэсэн юунаас болж халуурж байлаа ч тэрэнд яг одоо тусламж хэрэгтэй. Тэр эмчид хандах хэрэгтэй.Гэнэт 2 гар тэрний цээжээр нь тэврэн доош татахад Нара дэрэн дээр толгойгоороо зөөлөн уналаа. Нара юу болсныг анзаарах сөхөөгүй хурдан болж өнгөрсөн ч Тау түүнрүүширтэж байгааг харлаа.

"Юу харсан юм?"

"Нөгөө би... Тау..."

Тауг хүрэхэд л тэр хөлнийхөөхооронд ямар их хөндүүр байгааг мэдэн зөөлөн сүүрс алдлаа. Өвдөлт намдахгүй болохоор нь тэр дэрнээс зөөлөн атгахад л энэ өвдөлт хичнээн их болохыг анзаарлаа. Тау ч бас анзаарсан биз. Тэрний "Чи долоо хоног алхаж чадахгүй" "Чамайг ухаан санаагаа алдтал чинь шаана" гэсэн үгс толгойд нь орж ирлээ. Үнэхээр тоглоом байгаагүй бололтой. Тэрний гар гуяыг нь зөөлөн илэхэд Нара үл ялиг чичрэн шүдээ зуулаа. Өвдөөд байсан учраас.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now