[Chapter THIRTY FIVE]

4.1K 246 27
                                    

-Гэгээ-

Нарагийн гарч ирсэн аюулгүй газар руу гүйх олон хүмүүс дундуур Нара гүйх ажээ.Нөгөө талаас Нарагийн явж буй зүг ч аюулгүй биш.Аюултай бас халуун.Түүний хаашаа явах хэнд ч хамаагүй,мэдээж бас түүнд ч хамаагүй,орилон хашгирааныг ч үл тоох бөгөөд түүний хийж буй зүйл аюултай гэж хэлэх тархиа ч үл тоох аж.

Гэхдээ Нарагийн дагаж буй зүйл ганцхан зүрхэнд нь байсан юм.Таугийн төлөө орилон,гүйж хайж буй зүйлээ олох хүртлээ огтхон ч тайвшрахгүй.

"Нара,Нара" Солби аль чадахаараа Нараг дагах гэж хичээж байлаа.Солби эцэст нь түүнийг барихаар гар сунгахад Нара эсэргүйцэн үргэлжлүүлэн явна."Крис над руу тэд аюулгүй байгаа гэж мессеж бичсэн"

Нара дороо зогсон удаанаар эргэж харан найзынхаа нүд рүү харлаа.Тэр үнэн хэлжээ.Нара үнэхээр тайвширч орхив.Зүрхнээс нь ямар нэгэн хүнд зүйл аваад хаячихсан юм шиг санагдан зүрх нь хурдтай цохилоно.Тэрээр тайвшран чангаар санаа алдав.

"Тэд үнэхээр зүгээр үү?"

Солби толгой дохив.Мөн аль хэдийн онцгой байдлын машин ирчихсэн болохоор тэд аль чадахаараа хурдан машиндаа суун эргэн явах ёстой ч тэд огтхон ч хөдөлсөнгүй.Нара Тауг аль хэдийн аюулгүй байгааг мэдэн тайвширсан ч тэрээр түүнийг харахыг хүсэж байлаа.Нара түүнийг өөрийнхөө нүдээр харан,эрүүл бас аюулгүй байгааг харахыг хүсэж байв.

"Би Тауг харах хэрэгтэй байна" хэмээн хэлээд урагш алхав.

"Нара аливээ" Өндөр өсгийт дээр явах атлаа Нара үнэхээр хурдан байсан болохоор Солби бушуухан цамцнаас нь зууран "Бид эргээд явах хэрэгтэй.Бид тэдэнтэй нэг газар уулзана аа,тэд аюулгүй байгаа гэж хэлсэн шүү дээ"

"Чи ойлгохгүй байна" Нара эргэн харсаар тэрээр цөхрөнгөө барсан,догшин харагдана.Тэдгээр холилдсон мэдрэмжүүд үнэхээр тодорхойлж чадамгүй юм.Яг л бодол дамжуулж байгаа аятай Нарагийн мэдэрч буй бүхнийг Солби мэдэрч байлаа."Би түүнийг хармаар байна.Би түүнийг зүгээр байгаа гэдгийг л баттай харах хэрэгтэй байна" энэ яг л түүний толгойд дахин дахин давтагдах тарни шиг юм."Тау галаас айдаг.Би түүнийг ганцааранг нь орхиж чадахгүй ээ"

Солби Нараг ямар нэгэн зүйл буруу гэдэгт толгой нь эргэж эхлэсэн цагаас л мэдсэн.Энэ цочирдол,тодорхой бус байдал,үнэн эсвэл Тау энд байхгүй байна факт.Солбигийн мэдрэмж түүнийг сүйрүүлэх гэж байгаа мэт санагдах болов ч тэрээр Нарад яаж туслахаа бас ямар хариу үйлдэл гаргахаа мэдэхгүй байгаа болохоор одоо,энд лав биш.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now