[Chapter TWELVE]

5.7K 196 22
                                    

-Бибиби-

"ӨөТау!"

Солби юу ч болоогүй мэт түүнрүү харлаа.

"Чи хэзээнээс эхлээд ийм ёс журамтай болчихоов?"

Нара тэр 2ыг ээлжлэн харна. Юу хэлж юу хийхээ мэдэхгүй ямар сэтгэл хөдлөл гаргахаа бас л мэдэхгүй. Тэгээд эцэст нь Таугийн царайн дээр харц нь тогтлоо. Ууртай, тогтворгүй бас Солбигийн Нарагаас асуусан асуултанд уурласан царай. Хүний бэлгийн амьдралд хошуу дүрж тавгүйтүүлнэ гэдэг бүдүүлэг хэрэг гэж Нара үздэг. Яахав, сайн найз охидууд нэгнийдээ хонохдоохаалгаа чанга хаагаад нэг нэгэн рүүгээ нухацтай харж байгаад аминчирхан ярих бол байх л асуудал. Хэрвээ тэрнээс Дасум ингэж асуусан бол арай өөр байх байсан бйж болох юм. Гэхдээ тэглээ энэ чинь ёс жудагтай гэсэн үг биш биздээ. Чөлөөтэй байгаа нь энэ гээд таарсан болгондоо хэрцгий найз залуугийнхаа сексийн амьдралыг дэлгээд явах нь тйим ч сайхан санаа биш билээ.

"Энэ яг одоо тохиромжгүй асуулт гэж бодож байна" Түүнийг ингэж хэлэхэд Тау Солби 2 түүнрүү харлаа.

"Ойлголоо. Чамайг өөртөө хадгалахыг хүсч байгааг чинь харж байна.

Асуусанд уучлаарай" Солби ингэж хэлээд Нара руу ирмэлээ.

"Гэхдээ Тау, чи ямар ханаж цаддаггүйгээ мэдэхгүй гэж үү? Бидэнд сайхан цаг байгаагүй гэж үү? Зөвхөн бид 2т"

Энд яг юу болоод байгаа юм бэ? Таугийн нүүр хувирал өөрчлөгдсөнгүй. Нара энийг мэдэх гэж хүссэнгүй зүгээр л толгой нь эргэж байлаа. Тэд хоорондоо ширтэлцэнэ. Тау тэрэнрүүбайж болоххамгийн муухай бас жигшсэн харцаар харахад Солби гайхмаар тайвнаар үл ялиг инээмсэглэнэ. Юу Тауг ингэтэл нь бухимдуулна вэ? Солби Нарагаас уучлал гуйж байх үед ч Тау тэрэнрүү харсаар л. Яг л чөтгөр шулам харж буй мэт....Нара тэрний бугуйнаас нь зөөлөн бариад аяархан хэллээ.

"Зүгээрээ Тау. Тэр ийм утгаар хэлэх гээгүй байх. Надад эвгүйцсэн юм алга" Харин Тау гарыг нь түлхэн өөрөөтэрний бугуйнаас атгалаа.

"Чи тэрнийг эндавчрах хэрэггүй байсан юм!"

Тау шүдэн завсраа сийгүүлэн хэлэхийг сонсоод Нара дахиад л толгой нь эргэлээ. Юу гэсэн үг вэ? Тэр түүнийг энд авчруулсан биш гэж үү?

"Чи тэрнийг захирах эрхгүй Тау. Тэр одоо бидний нэг шүүдээ"

Солби толгойгоо сэгсрэн цөхөрсөн хоолойгоор хэллээ. Нара сая зөв сонссон уу? Түүний найз сая жинхнээсээ түүнийг Бидний нэг гэлээ гэж үү?Түүний зүрх нь түргэн цохилж бас бага зэрэг баярлаж ичих шиг санагдана. Өмнө нь хэн ч түүнийг Бидний нэг хэмээн тодорхойлж байгаагүй юм. Тэр энэ үгийг хэзээ нэгэн цагт сонсохыг үргэлж хүсдэг байгаагүй гэж үү? Үргэлж хэрэг тарьж бүтэлгүйтэж сул дорой байдаг тэрнийг Шинэхэн Нэг биш Бидний Нэг гэлээ шүүдээ. Тэр төвөг удахыг хүсдэггүй. Энэ бүх хугацаанд тэр энэ бүлгийн гадна байгаагаар төсөөлж итгэж гадны хүн мэт мэдэрдэг байсан. Тэр одоо болтол өөртөөбүрэн итгэдэггүй, одоо болтол хүмүүстэй чөлөөтэй байж чадалгүй ичдэг, одоо болтол архи сайн ууж пааж чаддаггүй. Тэрэнд сурж дасах зүйлс зөндөөбайгаа. Харин Солби түүнийг Бидний нэг гэж хэллээ. Яаж баярлахгүй байх билээ дээ.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Onde histórias criam vida. Descubra agora