[Chapter TWENTY FOUR]

5.2K 235 16
                                    

-Бибиби-

Таугийн өрөө Нарагийн төсөөлснөөс огт өөр байлаа. Түүний төсөөллөөр бол маш бохир, энд тэндгүй тайлж хаясан хувцас, харанхуй бараан өнгө зонхилсон тавилгатай бараан ханатай ямар ч зохицолгоогүй эд зүйлстэй байх ёстой байаа. Байдаг л нэг хөвгүүдийн өрөө шиг. Гэхдээ Таугийн өрөө маш гэгээлэг бүр үнэхээр гэгээлэг, цэвэрхэн эмх цэгцтэй бас бүх зүйл нь яг л бусад өрөөшигээ гайхалтай зохицсон байх аж. Шатаар дээш өгсөж байхдаа харсан өрөөнүүд бас л ийм байсан. Таугийн хувьд Нарагийн байр үнэхээр жижиг санагдахаар байтал тэр яагаад энэ гэрээсээ дайжиж тэр умгар байшинд түүнтэй хамт байдаг юм бол оо?

Гэхдээ энэ том хауст анх хөл тавиад л Нара яагаад гэдгийг шууд ойлгосон юм. Энд ямар ч амьд уур амьсгалалга, дулаахан тохьтой биш, бас зочин хүлээж авахаар тухтай бишюм. Энэ сүрлэг байшинд байгаа бүх зүйлс хүйтэн хөндий, учир нь хэн ч энд өөрсдийн цагийг өнгөрөөдөггүй. Тиймээс л Тау энд ганцаараа байхыг хүсдэггүй байх нь.

Түүний ширээн дээр хэвтэх дэлгээстэй номнуудыг хараад Нара өөрөөсөө тэр ч бас энэ хугацаанд хичээл хийж байсан юм байхдаа гэж асуулаа. Гэтэл тэр ширээний цаад хананд байх зургуудыг олж харлаа.Тэнд маш олон зургууд наалттай байх бөгөөд ихэнх дээр нь Тау Нарагийн таних болон танихгүй найзуудтайгаа авахуулсан бололтой байлаа. Гэвч ихэнх нь Лухантай байх бөгөөд бас Бэкхён, Кай, Крис мөн Чанёол ч бас байлаа. Нараг гайхшруулсан зүйл нь Солби эдгээр зургуудын нэгэн дээр нь ч алга. Мөн зарим газар наалттай байсан зургуудыг хуулаад авчихсан бололтой хоосон зай нэлээн байсан юм.

"Тэгэхээр чи намайг өөрийнхөө үүрэнд урхидах гээ юм биз дээ?" Нара зураг нэг бүрийг анхааралтай ажиглангаа хэллээ. "Намайг уруу татах гэж уу? Энэ чинь хэрэгжихгүй л болов уу?"

Тэр Тауг санаа алдахыг сонслоо.

"Би тэгж бодсон л доо. Гэхдээ би жинхэнэ өөрийнхөөжоохон ч болов хэсгийг чамд харуулахыг зорьсон юм.Битгий буруугаар ойлго л доо учир нь чи энд ирсэн хамгийн анхны охин."

Нара ханад наасан нэг онцгой зургийг харж инээмсэглэнгээ баярлалаа гэж хэлэв.

Түүнийг эцэст нь өөрийгөө түүнд бага багаар нээж эхэлсэнд үнэхээр баяртай байлаа. Хүний өрөө тэр хүний тухай хичнээн их зүйл хэлж чадахыг бас хүнд өрөөгөө үзүүлнэ гэдэг ямар асуудалтай болохыг тэр мэднэ. Ялангуяа Таугийн тухайд....

Нара хана дээрээс зургийг салгаад авчихав.

"Би энийг авлаа."

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now