[Chapter TWENTY FIVE]

5.5K 214 16
                                    

-Бибиби-

Нараг сургуулийн корридороор явж байтал гэнэт хэн нэгэн араас нь хүчтэй өргөөд өөр хонгил руу хурдан хурдан алхлаа. Нэг гараараа гэдсээр нь тэврээд нөгөөгараараа хашгирахыг нь болиулах гэж амыг нь дарах тэр гар нэг л дотно бас хүчтэй ажээ. Таугийн хөнгөхөн инээх чимээ нь амьсгалтай хамт сонсогдоход Нарагийн зүрх гайхширснаас болон бөмбөр мэт түргэн түргэн цохилэ эхлэв.

"Ямар чөтгөрөөхийгээд байгаа юм бэ, Тау?" нара чичирсэн хоолойгоор хэлэхдээ сандарснаа нуух гэж хичээнэ.

Гэвч Тау хариулсангүй. Харин түүнийг тэврэх гараа суллан хананд шахаж духнаас нь доошлуулан хүзүү хүртэл гарынхаа араар илээд алгуурхан тонгойгоод хүзүүг нь үнсэж эхлэх нь тэр. Нара цочсондоо дуу алдсан ч түүний үнсэт хэтэрхий сайхан байсан болохоор биеэ суллав. Ямар ч хазалт хөхөлт соролт байхгүй зүгээр ло зөөлөн энхрийгээр үнсэнэ. Өмднийх нь цаанаас товойх эрхтэн нь үл ялиг хатгах ч тийм ч хэцүү болтлоо босоогүйбололтой. Хүзүүнээс нь эхэлсэн үнсэлт хацар дараа нь хамар дээр ирсний дараа уруулын орчимд ирээд түр алгуурлалаа. Тэрээр Нарагийн дээд уруулыг өөрийнхөөрөө шүргэж дэндүүялдмаар үнсэх нь Нараг ер бусын тайван болгосоор. Удалгүй зөөлөн үнсэлцэж эхлэх нь хэн хэнийх нь өдрийн турш хүсч тэмүүлж байсан зүйл мөн гэлтэй.

Тэдний амтлаг үнсэлт дуусч уруулаа салгасан ч гэсэн Нарагийн зүрх булгилан чанга цохилсон хэвээр л байлаа.

"Тэгэхээр...." Нара инээмсэглэнэ.

"Би ийм зүйл хүртэхээр ямар гавъяа байгуулсан билээ?"

Тау хоолойгоо засаад эргэн тойрноо харах нь ямар нэгэн болохгүй зүйл хийчихээд гэрэвшиж байгаа жоохон хүүхэд гэлтэй харагдана. Эсвэл ямар нэгэн болохгүй зүйл бодсон юм шиг. Яг тэгэхэд Нара хөмсгөө өргөн гэнэт нэг зүйлийг саналаа.

"Үгүй" Түүний хоолой хүчтэй тод сонсогдох бөгөөд түүний тэврээс мултран өөрөөсөө түлхэн холдууллаа.

"Гэхдээ Нара," Тэрээр урд нь хурдтай алхах найз охиныхоо араас алхангаа хушуугаа унжуулан явна.

"Бид секс хийлгүй бүхэл бүтэн нэг долоо хоночихлоо. Чи надад ингэж хандаж болохгүй штээ!"

Нарагийн царай улаа хүрэнтэн ичсэндээ газар доогуур нүх ухаад ороход ч чадахаар байлаа. Шүлсээ залгин хажуугаар нь өнгөрөх оюутнуудыг Таугийн хэлсэн тэнэг үгсийг сонсчихсон болов уу яасан бол гэж санаа зовсон ч хүмүүс өөр өөрсдийнхөө хийж байгаа зүйлд анхаарлаа хандуулаад сонсож амжаагүй бололтой. Тийм ээ, тэрний зөв, Нара тэрэнтэй секс хийлгүй бултаж хориглож явсаар долоо хоночихож. Яахав орой нэг орон дээр тэврэлдээд унтахад тэр мэдээж яах ч үгүй. Харин Таугийн хувьд тэр нь тамд шатаж байгаа аятай аймшигтай тамлал юм. Яагаад гэдгийг нь бүгд хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now