[Chapter THIRTEEN]

6.5K 220 19
                                    

-Бибиби-

Тау Нарад хаалга онгойлгон өгсны дараа өөрөө машиндаа суун хөдөллөө. Тэдний хэн хэн нь юу ч дугарсангүй. Нара дотроо өөрийнхөөтэнэгийг гайхаад барахгүй байлаа. Яаж тэрний үгнээс зөрж, яаж түүнийг үл тоож, яаж тэрнийг орхиж явж чадав аа? Тау машинаа барин явж байхдаа юу ч ярилгүй чимээгүй л явна. Нара тэрэнрүүхарах гэсэн ч зүрх нь хүрсэнгүй. Зүгээр л цонхоор жирэлзэн өнгөрөх гэрэлт гудамжуудыг ширтэн явна.

Солбиг ирж авахад өнөөоройг хөгжилтэй өнгөрүүлэх нь гэж бодсон ч үгүй болов бололтой. Тэр өнөөоройг бусдын л адил архи, зугаа цэнгээн, согтуу хүмүүсээр хүрээлүүлж өнгөрөөнөгэж бодсон ч хорвоо гэнэтийн явдлаар дүүрэн юм даа. 2 цагийн өмнөхийг эргэн дурсвал тэр харанхуйд ганцаараа түгшин зогсож хэзээ цагдаа ирээд гавлаад явах бол хэмээн айж байсан билээ. Энийг бодох төдийд одоо ч хүртэл зүрх нь түргэн цохилон гар нь чичрэнэ. Гараа цээжин дээрээ зөөлөн тавиад нүдээ анив.

"Намайг уучлаарай"

Тэр эдгээр үгсийг заавал хэлэх ёстой юм шиг санагдсан ч зөв үедээ хэлж байгаа эсэхээ мэдэхгүй байлаа. Тау юу ч хэлэлгүй чигээрээ харан явна.

"Сонсооч, би чамайг сонсож чамайг орхиж явах хэрэггүй байсан юм. Би ямар тэнэг-"

"Дуугүй яв"

Нара царцаж орхилоо. Гэхдээ тэрний хоолойны өнгөнөөс болж. Энд ямар ч уурлаж бухимдаж залхсан байдал сонсогдсонгүй. Толгойгоо аяархан хөдөлгөн түүнрүүхартал гудамжны гэрэл тэрний царайн дээр тусан гэрэлтүүлэх бөгөөд Тау урагш чигээр харсан хэьээр, харин царай нь гайхмаар тайван байлаа. Тэр уурлах ёстой биш бил үү? Тэр яг л ямар нэгэн юмны тухай эргэцүүлж гүн бодолд дарагдсан мэт харагдана. Нара тэрний бодол хаана явааг таахыг, эсвэл асуухыг хүссэнгүй. Зүгээр л суудалдаа эргэж суун түүнийг бодолтой нь хамт тайван орхихоор шийдлээ.

Тэр Тауг юу ч ярилгүй хэр удаан явсныг хэлж мэдсэнгүй. Ямартай ч их л удсан....

"Чи намайг сонсох хэрэгтэй байсан юм"Нара доош хараад толгой дохин зөвшөөрөв.

"Мэднэ ээ"

"Энэ ертөнцөд чиний мэдэхгүй зүйл маш их бий Нара." Тэр урдах замаасаа нүд салгалгүй ширтэн үргэлжлүүлэн хэллээ.

"Энэ маш аюултай. Зарим газар нь заримаасаа илүүаюултай, нэг нь нөгөөгөөсөөилүүаймшигтай. Ялангуяа эмэгтэйчүүдэд. Ялангуяа чам шиг охидуудад бүр ч илүү." Нара тэрэнрүү гайхсан бас гэмшсэн царайгаар өндийн харлаа.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now