[Chapter TWENTY]

4.9K 211 14
                                    

-Бибиби-

"Бүх зүйл зүгээр үү?"

Нара угаалгын өрөөний ханыг налангаа 10 минутын өмнө00 орчихоод гарж ирэхгүй байгаа Солбигоос асуулаа. Гэсэн ч тэр найзаасаа ямарч хариу эсвэл чимээ гаргахыг сонссонгүй. Нара тэвчсэнгүй эргэж харан хананд чихээ 2 гартайгаа наагаад чимээ чагнахыг хичээлээ.

"Солби, чи зүгээр үү?" Тэр ахин асуулаа

"Хариул л даа, гуйя"

Хэдэн мөчийн дараа нарийхан сул дуугаар тэр дугарлаа.

"Би энийг хийж чадна гэдэгтэй итгэлгүй байна"

Хаалга ч онгойж тэрний найз гарж ирэн дэргэд нь зогсоход нүд нь урам хугарал, шаналлаар дүүрэн байх бөгөөд гарт нь одоог хүртэл өнөөх жирэмсний тест задлаагүй бүтнээрээ байх ажээ. Солби мөрөө хавчаад Нараг оруулахдаа өрөөний гадаа хэн нэгэн байгаа эсэхийг лавлан харав.

"Чи хийх хэрэгтэй штээ" Нараг нухацтай хэлэхэд Солби толгой дохино.

"Ингэхээс өөр ямар ч зам байхгүй штээ, тийм ээ?" гээд тэр гунигтай инээмсэглэхэд Нара ч бас адил инээмсэглэлээ.

"Би дэргэд чинь байх болно оо." Тэр тестийг Солбигийн гараас аваад задаллаа.

"Би өмнөнь хэзээ ч иймэрхүүюм хийж байгаагүй" гэж тэр хүлээн зөвшөөрөөд Солби ч бас толгой дохин охид чимээгүй боллоо.

Тестийг яаж ашиглах заавартай танилцах хртэл хэсэгхэн хугацаа шаардагдсан бөгөөд Нара хана луу хараад найздаа тестийг өглөө.

"Хэрвээ энэ боломжтой гэж гарвал яах вэ? Би жирэмсэн болсон бол?"

Солбигийн хоолой маш санаа зовонгуй сонстох нь тэрний айдас Нарагийн зүрхэнд хүртэл мэдрэгдэж байлаа. Тэрний царайг харахгүй байгаа ч гэсэн хэрхэн айж шаналж бас сандарч байгааг нь Нара дотроо төсөөлөн тэрнийг өрөвдөнө.Хэрвээ тэр Солбигийн оронд байсан бол.... Нара ингэж бодоод айсандаа хэрхэх байснаа ч бодож чадсангүй.

Солби магадгүй тэрнээс ганц хоёроор эгч байх. Гэхдээ энэ нь хэн хэн нь тэнэг үйлдэл хийхэд тийм ч их ялгаа биш билээ. Учир нь одоо хэн хэн нь өөрсдийнхөө ирээдүйд санаа зовно. Сургууль яах болж байна аа? Ажил бас яах вэ? Эцэг нь яах бол? Хэрвээ тэр хүүхдийг тээж төрүүлэхээр шийдлээ гэхэд хүүхдийн эцэг зөвшөөрнө гэж үү? Хэрвээ тэр жинхнээсээ жирэмсэн байвал шүүдээ....

"Мэдэхгүй ээ"

Нара ингэж хариулсан бөгөөд тэрний хариулт хамгийн үнэн хариулт байлаа.Эхний удаад, Солби өөртөөтийм ч итгэлгүй бас зориг зүрхгүй байлаа. Яг л аавдаа буруу хэрэг хийснээ хүлээх гэж буй бяцхан охин шиг санагдана. Гэхдээ үнэндээ тэр одоо найз залуугийнхаа өмнө хийсэн хэргээ хүлээх гэж байгаа найз охин....

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now