[Chapter NINETEEN]

4.6K 210 26
                                    

-Бибиби-

Нара Таугийн дэргэд алхан үдэшлэг болох газарлуу алхана. Ердөө хөршийн зайтай л байр байсан болхоор тэр 2 зам дагуух гэрэл дор алхан явж байлаа. Одод түгсэн шөнө бөгөөд ердийн дулаан орой шиг байсангүй. Учир нь зун цаг аль хэдийн хаалганы гадаа ирчихээд байгаа намар цагт халаагаа шилжүүлэх үе дөхсөн байсан юм.

Тау ч бас Нарагаас нэг алхмын урд гаран алхан газарчлана явна. Тэр дуулгавартай даган явна, учир нь тэр энэ хавийг тийм ч сайн мэдэхгүй. Энгийн үед тэр эргэн тойрноо харан явах байсан ч энэ удаад тэр гүн бодолд дарагджээ.Эхнийх нь гэвэл тэр яагаад түүнийг хөтлөхгүй байна вэ? Энэ өөдгүй сонсогдож болох ч тэр өнгөрсөн удаагийн явдлаас хойш юмс бага зэрэг өөрчлөгдсөн гэж найдаж байсан юмсан. Харин одоо Тау огтхон ч хамаагүй мэт аашилж байдаг. Яг л жинхэнэ хос шиг аягладаг хуурамч байсан үедээ буцаад оччихсон юм шиг.

Нара гуниглаж бас эргэлзэж байсан ч skinship (хүрэлцэх) хийхийг хүссэнгүй. Тэрнийг уурлаад өөрөөсөө түлхэхвий гэсэндээ л. Бас энэ тэнэг сонсогдож магадгүй ч тэр өөрийгөө дутуу үнэлнэ. Хэрвээ тэр түүнд хүрээгүй л бол тэр хүсэхгүй л байна гэсэн үг штээ. Нара ингэж бодож байлаа.Нара уруулаа хазаад эргэн тойрноо харсаар Тауг чимээгүйхэн дагана.

Гэнэт тэр зогсоход Нара ч бас зогслоо. Тау түүний гайхсан харцтай тулгараад зөөлөн инээмсэглэв. Гараа явуулан хуруугаа тэрнийхтэй нийлүүлэн салаавчлаад дараа нь өөрлүүгээ татан ойртуулах нь тэр.Тэрнийг ганц хүрэхэд л Нарагийн толгойноос нь хөл хүртэл нь цус юүлэгдэх мэт болон сэрэл мэдрэл нь асаад ирэв.

"Чи яаж мэдсэн юм?"Нара аяархан асуугаад үл ялиг анзаарагдам хөнгөхөн инээлээ.

"Юуг мэдсэн гэж?"

"Намайг гарнаас чинь барихыг хүсэж байсныг"

Тэр Нарагийн гарыг нь хумин атгаад инээлээ. Энэ нь тэрний чихэнд яг л Сарны сонатын 4 дэхь симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн дор тавигдах мэт уянгалаг сонсогдоно. Тэр түүнийг инээхэддуртай, байнга биш ч гэсэн ингэж алиалж инээх нь тэрнийг залуухан бяцхан хөвгүүн шиг харагдуулдаг болохоор тэр.

"Зүгээр л тохиолдол штээ"

Гэвч үнэндээ Тау ч бас тэрний гараас атгахыг л хүсч явсан юм.

"Тау?"

Нара жоохон байсгээд тэрний нэрийг дуудлаа. Солбитой уулзсанаас хойш толгойд нь эргэлдсэн асуулт хоолойн дээр нь тээглэн гарах үед тэр шүлсээ залгив.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now