[Chapter THIRTY NINE]

5.5K 319 39
                                    

-Гэгээ-

Нара хүйтэн шалан дээгүүр хөлөө зөөж ядсаар хаалга руу зүглэнэ.Хүйтэн агаар түүний бүхэл биеийг эзэмдэх агаад тэрээр гараа хаалган дээрээ наалаа.

"Юу хүссэн юм?" Нара аль болох күүл байх гэж хичээнэ."Одоо хэлэх зүйл байхгүй шүү дээ"

"Эхлээд надтай ярилц л даа" Таугийн хоолой дулаахан бас сөөнгө байх аж."Надад тайлбарлах хэрэгтэй олон зүйл байна.Би тайлбарлах хэрэгтэй байна,гуйя"

Тау хаалганы нөгөө талд гараа модон хаалган дээр наан түшин зогсох аж.

"Яагаад? би энгийн л нэг янхан шүү дээ"

Нара духаа хаалган дээр наан гүнзгий гэгч нь санаа алдлаа.Тэр бүхэл шөнөжин яг ийм байдалд юу хэлэхээ бодсон билээ.Бие нь зүрх шиг нь хоосроход тэр тайлбар бий болгож чадна.Гэхдээ гэнэт ийм мөчид орж ирэхэд бэлдсэн бүх бодлоо мартаж орхилоо.

"Зүгээр л яваад хэн нэгэн охиныг өөрийнхөө сонирхдог охиноо болгож өөрчлөх нь илүү амар биш үү? Би одоо мэдсэн болохоор намайг барих шаардлага байхгүй Тау"

Тау ханиалгах бөгөөд Нара түүнийг инээсэн гэж хэлж чадна.

"Битгий өөрийгөө хуур! Хэрвээ чи энгийн нэг янхан байсан бол намайг энд чамайг хаалгаа тайлахыг гуйгаад зогсож байна гэж бодоо юу? Би бараг хагас шөнө чамайг хаалга тайлна гэж найдаж зогсож байна.Нөгөө хагас шөнийг нь би чамайг бодож,чамайг надаас салах вий гэсэн айдас намайг идэж өнгөрөөсөн.Бас одоо энд эргэж ирээд байгаа бүх найдвартайгаа чиний төлөө тэмцэж байна.Би зүгээр л чамайг өөрийн болгож чадна гэж өөрийгөө хуурч байна! Хэрвээ чи энгийн нэг янхан байсан бол намайг ийм зүйл хийнэ гэж бодож байна уу? Чи нэг янхан төдий байсан бол би чамаас ингэж их гуйхгүй байсан юм"

Нара доод уруулаа хазан нүдээ анилаа.

"Би чамд итгэмээр байгаа ч чадахгүй нь.Чи намайг олон удаа өвтгөсөн"

"Мэднэ ээ" Тау уйтгар гунигтай санаа алдан эргэж харан хаалга налан удаанаар доошоо суулаа.

"Хаалга тайлахгүй юм бол...зүгээр л намайг ингээд сонсох уу? Зүгээр л надад боломж олгочих"

Ямар ч хариулт байхгүй,дотор хөдлөх ч чимээ гарахгүй болохоор Нара зүгээр л тэндээ зогсоод сонсохоор шийджээ.

"Чи миний сонирхдог төрлийн охин биш гэдэг нь үнэн.Би Солбиг эргээд өөрийн болгож чадахгүй байсан болохоор янхан хайж байсан гэдэг нь ч үнэн.Би яг л ийм новш болохоор эргэн тойрноор явж охидуудтай үнсэлцэж,унтаж явдаг.Тэдгээр охидын зарим нь чам шиг амжилттай болсон...гэхдээ удалгүй эхлэсэн шигээ л дууссан.Гэхдээ чи Нара...яагаад чамайг надтай үлдэхийг сонгосон гэдгийг мэдэх үү? Яагаад бид ийм удаан хамт байсан юм бол?"

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now