[Chapter TWENTY TWO]

4.9K 232 50
                                    

-Бибиби-

Орой болж Нараг авахаар Солби ирэх үед ч тэрний зүрх тавгүйтэн хөндүүрлэсэн хэвээр байлаа. Тау оройтож ирнэ гэсэн болохоор тэр өөрөөявахаар болж байсан ч Солби ирж авах болсон нь олзууштай хэрэг болов. Хуучин найзуудаасаа салснаас хойш тэрэнд мэдээж хэн нэгэнтэй дотно ярилцаж нөхөрлөх хэрэг гарсан. Харин тэр хүн нь Солби байсан юм. Тэр машинд ороод гэгээлэг зүйлсийг ярилцаж тэрэнтэй инээлдэн цагийг хөгжилтэй өнгөрөөнө.

Дасумтай тэгж маргалдсаныхаа дараа Нара шууд охидын ариун цэврийн өрөөороод асгартлаа уйлсан.Маш чимээгүй, аяархнаар. Учир нь тэр өөрийнхөөуйлахыг сонсохгүй байвал нулимс нь хурдан дуусна гэж эсвэл энэ нулимс жинхэнэ биш ч гэж бодохыг хүссэн байж магадгүй. Гэвч мэдээж тийм биш. Нулимсан дусал хацрыг нь норгож, нүдээ нухсан гар нь хар будаг болоход тэр толинд туссан өөрийгөөхарлаа. Тийм ээ, энэ бол Дасумын хэлсэн хүн мөн байна. Сормуусны будаг, контур, тень нь урсаад халтайчихсан хамаг хиймэл бүхэн нь өчүүхэн дусал нулимсанд дийлдэн замхарч байгаа хуурамчхүүхэлдэйг тэр харсан юм.

Нара өөрийнхөө хүссэн хэмжээнд тултлаа өөрчлдөгдөөгүй байсан. Тэр маш их хичээж, Таугийн сонирхлын бүсгүй болох гэж өчнөөн зүйлийг золиосолсон ч тэрний өөрчлөлтийн жагсаалтанд байсан бүхнээ биелүүлж амжаагүй байгаа.

Тэр одоог хүртэл өндөр өсгийт дээр чөлөөтэй явж чаддаггүй. Тэр одоог хүртэл нүүрээ мэргэжлийн хүн шиг бупаж чаддаггүй. Одоо өмссөн байгаа банзал нь биед нь тавгүй. Тэр одоо болтол хийж байгаа бүхнээсээ сэтгэл хангалуун тухтай байдлыг мэдэрч чаддаггүй. Гэхдээ л тэр үргэлжлүүлсээр. Яагаад?

Энэ бүх асуудлын бүхий л зангилаа Тауд оршдог. Тэр ч энийг мэдэж байгаа.

Энэ буруу гэж үү? Тэр зөвхөн Тау өөрийг нь үзэсгэлэнтэйгээр хараасай гэж хүссэн шүүдээ. Бас одоо байгаа бүхэн өөрийг нь тэгж харагдуулж чадаж байгаад бүх учир оршиж байгаа юм. Өмнө нь тийм байлаа гээд одоо болохгүй гэсэн үг биш. Зүгээр л тэр өөртөөэнэ стилийг зохихгүй гээд итгүүлчихсэн байсан ч байж болох. Яахав тэр өөртөөхандах хандлагаа жоохон өөрчилсөн ч юм билүү, эсвэл бүр их байх. Ямартай ч Нара Дасумын зөв гэдгийг бага сага ойлгож байсан юм.

Нара энэ бүх хий хоосон зүйлийн төлөө хийгээгүй. Энэ бүхнийг хийсэн шалтгаан нь тэ өөрийнхөө хүсэл эрмэлзлийн замаар орсон учраас хийсэн. Нүүрэндээ будаг түрхэж, хөлийг нь холгох өндөр өсгийт углаж суухдаа тэр Тауг өөртөө жинхнээсээ дурлуулахаар, үгүй бүр өөртөө хайртай болгохоор хичээж байгаагаа мэдэж байсан шүүдээ. Өөрийнхөө хайртай хүний төлөө, өөрийнхөө гүн гүнзгий дурлалын төлөөл тэмцсэн, энэ ч бас буруу гэж үү?

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now