[Chapter THIRTY TWO]

4.6K 243 34
                                    

-Гэгээ-

Охид юу ч болоогүй юм шиг,хэрүүл болоогүй юм шиг л нэгэн рүүгээ инээмсэглэнэ.Тэд хоёул энэ байдал гадаах шиг юу ч биш гэдгийг мэднэ.

Тэд урагшаагаа ширтэх агаад нэгэн рүүгээ хараагүй ч гэлээ хоёул хөнгөхөн инээмсэглэх аж.

"Шалгалт чинь ямар байна?" Ийнхүү зөөлөн бөгөөд удаан дуугараагүй өндөр хоолойгоор түрүүлж дуугаран нь Дасум байв.

"Гайгүй гэж бодож байна,чинийх?"

"Ижилхээн"

Чимээгүй байдал дахиад л бүрхэн авч,Нара юу хийхдээ юу хэлэхдээ итгэлтэй биш байлаа.Дасум Наратай ярилцахаар шийсэнд гайхаж байсан болохоор нэгэн зэрэг доглолж бас сандрах аж.Гэхдээ түүний найз бүх зүйлд бэлтгэлтэй байсан болохоор тэрэнд айх хэрэг байсангүй.

"Юу гээч,Тау чамд хайртай юм байна лээ"

Нарагийн хацар улайн,тэрээр зөөлөн инээмсэглэлээ.Түүнд хэн нэгэн ингэж хэлж байгаа нь хоёр дахь удаагаа гэхдээ Таугаас өөрөөс нь хэзээ ч сонсож байгаагүй болохоор урам хугарах ажээ.Гэхдээ тэр хүлээж байгаа.Мэдрэмж гэдэг үнэн байдаг болохоор Нарад Тау хайртай юм шиг санагдаж байгаа юм.Гэхдээ мэдрэмж бас хэлэх хоёр чинь өөр зүйл шүү дээ.Тау нэг ч удаа хэлж байгаагүй байтал Нара яаж бодолдоо итгэлтэй байх юм бэ?

"Би чамаас энэ үгийг сонсоно гэж хэзээ ч бодож байсангүй" Нара ийнхүү хариулах агаад энэ доромжлол биш гэдгийг Дасум сайн мэдэж байв.

"Мэднэ ээ бас би уучлалт гуйх гэсэн юм"

Нара тэдгээр үгсийг сонсохдоо нүд нь томрох нь тэр.

"Би Таугийн талаарх бүх муухай бодолдоо уучлалт гуйх гэсэн юм.Гэхдээ эхэндээ түүнийг чамд хийсэн зүйлийн төлөө үзэн ядсан гэдгээ хүлээн зөвшөөрнө.Чи энэ олон жил миний хүн биш болчихсон"

Нара толгой дохилоо."Эргээд бодоход...би чамайг ойлгож байна.Би тэнэг биш гэж үү? Түүний төлөө өөрийнхөө ч мэдэхгүй нэгэн болоод өөрчлөгдчихсөн.Түүнд таалагдахын тулд шинэ хувцас,гадаад төрхөндөө бүх мөнгөө зарцуулсан.Гэхдээ Тау бол надад тохиолдсон хамгийн гайхалтай зүйл гэдгийг би хүлээн зөвшөөрнө.Би тэнэг байсан гэхдээ төгсгөлд нь сохроор гаргасан шийдвэр минь зөв байсан"

Нара хэсэг зуур дуугүй болон Дасум түүнийг хэлэхийг хүссэн зүйл байгаа гэдгийг нь мэдэж байсан болохоор тэр чигт нь орхилоо.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα