[Chapter THIRTY EIGHT]

4.7K 249 33
                                    

-Гэгээ-

Тэрхэн мөчид Нара Таугийн хэлэх ёстой үгнээс илүү нүд нь илүү ихийг хэлдэг хэмээн бодсон ч энэ зөвхөн хүүхдийн л сэтгэхүй байв.Тау түүнийг хайрлаж чадахгүй...хайрласан ч Нарагийн хайр шиг хүчтэй лав биш.

Тау Солби хоёрын салсан нь зөвхөн цаг хугацааны л асуудал байсан болов уу? Нара өөрийгөө янхан гэж бодохдоо бараг л инээх шахлаа.Тэр яаж ийм гэнэн байсан юм бэ?

Яг л Тау машинаа эвдэлчихээд өөр машин авахтай л адилхан мэт.Гэхдээ тэр жинхэнийг нь төлж чадахгүй болохоор адилхан болгохоор илүү хямдхан зүйлийг хайсан.Нара хэзээ ч үнэ цэнтэй байгаагүй.

Нара яг л хямдхан хуулбар шиг.Түүнийг өөртөө зориулж бүтээсэн болохоор Тауд Нарагийн хэр харагддаг огтхон ч хамаагүй.Тау Солбигийн хуурамчийг бүтээсэн бас Нара үүнийг харахад хэтэрхий сохор байж.Тэр зүйлийг өөрчлөж,Нараг өөрийн болгосон бас Нара ч үүнийг анзаараагүй.Таугийн нөлөө Нарагийн мэдрэмжийг арилгадаг болохоор Нара түүний гөлөг болж,уяагаа тасдахад хэтэрхий сул дорой болсон.Тийм ээ,яг одоо Нара сул дорой хог новш шиг л санагдаж байна.Бүхэл үед Нара Таутай байсан...гэтэл Тау Солбиг харж байсан гэж үү? Тэр Нарагаас хэр ихийг хүссэн юм? Нарад хэр их зүйл байсан юм бол? Яагаад Нараг сонгосон юм? Яагаад заавал Тауд байсан бүх охидоос тэр гэж? Яагаад Нара түүний бай гэж?

Өрөөнөөсөө өөр хаана ч секс хийх дургүй Нара.Хэзээ ч найзуудыгаа хаяхгүй Нара.Тэр хичээлээ сайн хийж,бүхэл шөнөжин партинд байдаггүй,секси бөгөөд богинохон хувцас өмсдөггүй.

Би янхан баймааргүй байна.Би Солби болмооргүй байна.Би чиний сонирхдог төрлийн ямар ч охин болмооргүй байна.Би өөрөөрөө баймаар байна.Би зүгээр л чамайг намайг хайрлаасай л гэж хүсэж байна.

Тэрээр хоёр гараараа хоёр талдаа тавиад урагш хөдлөн модон хаалганд ойртон эргэн харж налан суулаа.Хөлөө урагш татан өвдгөө тэврэх бөгөөд духаа өвдгөн дээрээ тавин өвөр дээр нь унах нулимсаа харна.

"Яв" Нара шивнэнэ."Яв"

Нара түүнтэй уулзахаас бултаж чадахгүй нь тодорхой.Гэхдээ одоо хүсээгүй.Уй гашуу түүний бүхэл биеэр гүйн даарч,чичирч байгаа энэ үед лав биш.Одоо Тауд тэврүүлж,үнсүүлэхийг-түүнд хүрэхийг хүссэнгүй.Энэ хүрэлт Тауд хэр их утга учиртайг мэдэхгүй байхад лав биш.Энэ бүхний дараа Нара Тауд хэр их утга учиртай хүн бэ?

Гэхдээ хамгийн чухал нь...юу хамгийн чухал вэ? Тэр Таугийн хайртай хүн биш,хэзээ ч болохгүй хүн эсвэл алдсан мөнгө,хуучин амьдралдаа хуучин төрхөндөө очих уу? Нара маш их мөнгө алдсан,бараг найзуудыгаа алдах шахсан,шалгалтандаа ч унахад ойрхон байсан.Энэ талаар бодож үзвэл Тауг зөвшөөрсөн мөчид л Нарагийн бүхэл ертөнц бутран унажээ.Тэр Тауг өөрийн болгосон гэхдээ маш их зүйл алдсан.Хэрвээ Тау түүний багахан хайрыг мэдэрдэг бол,Нараг хайрлах боломжтой бол Таугаас болоод алдсан бүх зүйлээ эргүүлээд авч чадах болов уу? Үгүй ээ,Тэр мөнгөө эргүүлээд авч чадахгүй,хэрвээ найзуудыгаа алдсан бол дахиад эргүүлж авч чадахгүй бас сайн дүнгүүдээ эргүүлээд авч чадахгүй шүү дээ.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Där berättelser lever. Upptäck nu