[Chapter THIRTY]

5.8K 252 26
                                    

-Бибиби-

"Ийм адгийн новш гэдгийг нь мэдээд байсан юм."

Дасум шүдэн завсраа сийгүүлэн хэллээ. Найзууд нь арай ирээгүй байх бөгөөд хана налангаа Сура Еэрин 2ыг хүлээн зогсож байсан билээ. Гэтэл тэр Тауг өөр охинтой байхыг харсан ба мэдээж тэр охин нь Нара биш байв.

Тэрээр богино банзал, бэлхүүс ил гарсан майк өмсөөгүй бас урт шар үсгүй өндөр өсгийт өмсөөгүй байлаа. Тэр Нара биш байсан, учир нь арай богино хар үстэй энгийн л хувцас өмссөн байгаа нь мэдээж хэрэг Таугийн сонирхол биш. Хамгийн сүүлд Нараг харахад ийм байгаагүй. Гэтэл Тау тэр охиныг үнсэж царайны хувирал үйл хөдлөл бүгдээс нь хайр мэдрэгдэх хэмжээний дотно харагдана.

Дасум гэнэт уйтгарлаж бас уур нь хүрлээ. Тэрээр гараа зангиджээ. Хэдийгээр тэр Нараг Тауд хаягдаасай гэж зөндөө хүссэн ч гэлээ бодож байснаар нь болсны дараа, маш олон удаа салаасай гэж хүссэний дараа саяны дүр зургийг хараад тэр бодолдоо харамслаа. Ийм зүйл болсонд итгэж ч чадахгүй байв.

Харин одоо тийм зүйл бодож байсандаа гэмших сэтгэл ихээр төрлөө. Дэндүү хэрцгий зүйл бодож байснаа тэр өөрөө ч сайн мэднэ. Ер нь хэн ч хайртай хүндээ хаягдахыг хүсэхгүй, хэрвээ хаягдсан бол сэтгэл нь ямар ихээр шархлахыг ч тэр мэдэхгүй биш мэднэ. Гэхдээ сайн найзаа алдсанаас хойш Тауг хэнийг ч үзэн ядаж байгаагүй ихээр үзэн ядах болсон юм.

Одоо тэгтэл өнөөх үхэж хатаад байсан залуу нь өөр охинтой хайрын цэцэг тариад явж байх юм гэж тэр даанч санасангүй. Тауг үзэн ядах олон шалтгаан бий. Тэр муу хөгийн новш найзыг нь бараг л биеэ үнэлэгч шиг харагддаг болгочихсон. Зүгээр л анхнаасаа чи ингэж өөрчлөгд, ийм юм өмс, ийм үдэшлэгт яв гэхгүйгээр бусдын л адил эхэлсэн бол Дасум юу гэж бусдын хувийн асуудалд оролцох билээ. Хөөрхий Нара одоо юу хийж суугаа бол?

Муу худалч. Гэтэл тэр одоо өмнөх Нара шиг охиныг үнсээд явж байхыг бодвол төсөөллийн барбиных нь стиль солигдоо юм болов уу? Анзаараад байхад Таугийн гаднах төрх ч бас бага зэрэг өөрчлөгдсөн санагдав. Гэхдээ тэр хамаагүй ээ. Дасум зүгээр л түүнийг үзэн ядаж байлаа. Сайн найзыг ашиглачихсан байна шүү дээ.

Дасум гэнэт Нараг өрөвдөх сэтгэл төрж бас маш ихээр санагалзав. Мэдээж тэр муудалцсан үеэсээ хойш байнга түүнийг санадаг байсан ба удахүй эргээд нийлнэ гэж итгэдэг байсан ч Нара урьдны Нара биш болчихсон байхад яаж тэгж чадна гэж? Гэхдээ тэр Нараг үргэлж өөрийнх нь хамгийн сайн найз байсан ба байсаар ч байх болно гэж боддог хэвээр. Дурсамж тийм ч амархан алга болдоггүй. Мэдрэмж ч бас.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now