[Chapter EIGHT]

5.8K 209 18
                                    

-Бибиби-

Тауг нүдээ нээхэд толгойд нь өвчих мэдэгдэн нуруу нь хөндүүрлэнэ. Шүлсээ залгин нүдээ аниад өвчнөөтүр намдахыг хүлээлээ. Нүд нь бүрэлзэн юм харахад төвөгтэй байсан ч тэр танил эмэгтэйн царайг олж харлаа.

Шаргал үс,ягаахан уруул,булбарай арьс.

"Солби?"Тэр амаа нээн нэрийг нь дуудсан боловч тэр сонссонгүй бололтой. Учир нь тэрний хоолой бараг л цааша орчихсон уу гэмээр дуу гарахгүй байлаа. Байз. Гэхдээ энэ Солби биш байна.

Энэ Солбигийн ялдам үнэр биш байна.

"Тау?" Нара болгоомжтой асуулаа.

Хажууд нь өвдөглөн суугаад толгойг нь өндийлгөхөд Тауд тухтай байгаа бололтой. Тау амаараа хэлж чадахгүй ч тэр Нараг хажууд нь байгаад дотроо тайвширлаа.Бие нь чичрэн хамаг хөлс нь гарсан Тауг хараад Нарагийн сэтгэл тавгүйрхэж яахаа ч мэдэхгүй байлааа. Тау түүний өвдөгдээр толгойгоо тавин нүдээ анин хэвтэх бөгөөд түүнийг явуулахыг хүсэхгүй байгаа мэт.Нара юу ч хийж чадахгүй байгаадаа өөрийгөө зүхнэ. Тау хэзээ ч өмнөнь ийм хүчгүй байсангүй. Тэр ямар ч тэнхэлгүй харагдах бөгөөд Нара зүгээр л түүнийг түшин сууна. Тау үргэлж л маш бүр маш хүчирхэг байсаар ирсэн. Тэрнийг тодорхойлох үгс гэвэл хүчирхэг, чийрэг, хэрцгий ч байж болох. Гэхдээ одоо түүнийг зөвхөн СУЛ ДОРОЙ гэдэг үг л хангалттай сайн илэрхийлж чадахаар....Тэр яаж байгаа бол? Хэр их өвдөж байгаа бол? Тэрнийг өвдөхгүй болохын тулд би юу хийх хэрэгтэй бол?

"Алив би харая." Нара түүний цамцыг сөхөх гэтэл Тау гарнаас нь бариад авлаа.

"Үгүй ээ"

Тэр яг л хэлээд байхад үгэнд нь орохгүй байгаа хүнд хэлж байгаа юм шиг хэллээ.

"Чамд тусламж хэрэгтэй штээ."

Нара түүний нүдрүүхарахад хоосон харанхуйгаас өөр юу ч үл харагдана.

"Би үгүй гэсэн!"

Нара зүгээр толгой дохиод түүний хүссэнээр хөдөлсөнгүй.Яагаад? Яагаад тэр өөртөө туслуулахыг хүсэхгүй байгаа юм бэ? Тэр түүний найз охин нь биш гэж үү? Ийм нөхцөл байдалд тэрл түүний дэргэд байж халамжлах ёстой биздээ? Гэтэл яагаад тэр өөрөөсөө НАРАГ түлхэнэ вэ?Нара уруулаа хазан хуруугаараа оролдоно. Тэр яг одоо үнэхээр ичгэвтэр байдалд байлаа. Олон хүмүүсийн дэргэд найз залуупаа үл тоогдох тэр мэдрэмж.Тэр Тауг л жаргалтай байлгахыг, илүү дээрдүүлэхийг хүссэн. Гэтэл яагаад түүний хүссэнээр болдоггүй юм бэ? Тэрний өвдөлж шаналж байгааг харах хэцүүбайсан болохоор, тэрнийг ахин өвдөөсэй гэж хүсэээгүй болохоор л зогсоохыг хүссэн. Харин Тау бүхнийг улам л дордуулаад хэцүүболгоод байх юм.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now