[Chapter TWENTY ONE]

5K 213 31
                                    

-Бибиби-

Сургууль дээр ирсны дараа Нара ангийн гадаа Дасумыг хүлээн зогсоно. Найз нь мессежний хариу ч бичихгүй, амьд үхсэнээ дуулгахгүй байгаа болохоор тэра суудлыг цэгцэлхийн тулд нүүр тулан уулзахаар шийджээ.

Тэдний тайвширж уургарах цаг нь болоогүй гэж үү? Нарагийн хувьд бол дууссан, тэр одоо найзуудтайгаа эргэн эвлэрч хэвийн байх цаг нь болсон гэж үзэж байлаа. Өмнө нь тэд асуудал хичнээн хурцадсан байлаа чөдрөөс дээш хугацаагаар харьцахгүй байж бие биендээ ууралж байгаагүй боловч энэ удаад...

Гэхдээ тэр нөхөрлөл бүхнийг буцаан авчирна гэдэгт итгэнэ. Гэхдээ Нара энэ бүхнийг өмнөх өмнөхөөс илүү хүнд нөхцөл байдал гэдгийг ухамсарлахгүй байлаа.

"Дасум аа!"

Хажуугаар нь зөрөх гэж байсан найзыгаа тэр гарнаас нь аттан зогсооход цухалдуу харцтай тулгарлаа. Нара тэрнийг ийм царай гаргасанд гайхсан ч хөмсгөөөргөн асуулаа.

"Чи миний мессежүүдийг аваагүй юм уу?"

"Би чиний бүх мессежүүдийг авсан Нара." Тэр зуусан шүднийхээ завсраар сийгүлэн хэлэх нь уураа арай ядан барьж байх шиг харагдана. Нара шүлсээ гүд хийтэл нь залгин биеэ хураалаа. Дасумыг ингэтлээ уурлаж байхыг хамгийн сүүлд хэзээ харснаа ч санахгүй байлаа.

"Тэгэхээр.... бид одоо зүгээр гэсэн үг үү?" тэр гуйсан харцаар харахыг оролдсон ч түүнээс илүү айсан төрх гаргах ажээ. Ямар нэгэн зүйл толгой дотор нь та нар зүгээр биш, харин чи нөхцөл байдлыг илүүдордуулчихлаа гэж шивнээд байх шиг.

"Чи одоо юу гэж бодоод байгаа юм бэ?" гэж Дасум ширүүн хэлээд түүний гарыг өөрийнхөөсөө түлхэн тавиуллаа.

"Мэдээж бид зүгээр биш."

"Гэхдээ би бараг 1000 удаа уучлалт гуйгаа биздээ?" Нара аяарханаар хашгирлаа. Үгүй бол хажуугаар нь зөрж өнгөрөх хүүхдүүд тэдэнрүүсонирхсон хэрэгт дурласан арцаар харцгааж байв. Гэхдээ түүний сайн найзад энд хамаагүй бололтой. Тэрний уур дүрэлзэн дүрэлзсээр....

Дасум хоолойгоо засаад тэрэнрүүбүтэн биеэрээ эргэж харахад ууртай харц нь түүнийг өрөмдөх шахна. Юу тэрнийг ингэж бухимдуулна вэ?

"Тэгэхээр чи энд ямар нэгэн зөвшөөрөл хүсч иржээ дээ? Бидний уучлалыг хүсээ юу?"

Одоо харин Нара залхаж ууралж Даумын амнаас гарах үгсийг ойлгохоо больж эхэллээ. Гэхдээ тэр толгойгоо сэгсрээд энэ зүгээр л буруу ойлголт шүү дээ гэж өөртөө хэлэхийг хичээнэ.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now