[Chapter THIRTY SEVEN ]

4.7K 243 40
                                    

-Гэгээ-

Тау хамгаалалтын малгайгаа аван суудал дээрээ суух Луханд өглөө.Тэрээр мотоциклноос буун сайхан харагдах гэж үсээ янзална.

Гадаа аль хэдийн орой болж тэд хотын төвд түгжирснээс болж удсан хэрэг.Гэхдээ цагдаа нар ирэн хүмүүсийг баривчилж,шөнөжин цагдаагийн газар хорин харсан зүйлийг нь асуухаас өмнө тэд тэр том аюултай галаас гарч чадсан юм.Тау өмнө нь нэг удаа туулж үзсэн болохоор сайн мэдэж байв.Хагас жилийн өмнө гал гардаг шөнийн дараа түүнийг эмнэлэгт байхад цагдаа нар түүнийг хамгийн сүүлд галаас аварсан бас түүнийг гал тависан хүн байж болзошгүй гэж таамаглаж байсан болохоор түүнээс элдэв бусын асуулт асууж байсан билээ.Харин эцэст нь үнэхээр үнэхээр ойрхон байсан ч гэлээ Тау энэ удаа тэр хэсгээс мултарч чадлаа.

"Баярлалаа" Тау Луханд ийнхүү хэлэх бөгөөд зүрх нь одоо ч догдолсоор хэвийн бус хэмнэлээр цохилоно.Гэхдээ Тау тэр газраас хол аюулгүй газар зогсож байгаа гэдгээ ойлгох мөчид зүрхнийх нь цохилт удаашран,бодлууд нь хоосрох аж.Тэр одоо аюулгүй.

"Үнэхээр ойрхон байлаа шүү" Луханы мэдрэмж найзынх нь мэдрэмжээс өөр биш.Тэр мотоцикл унаж,гартаа хоёр хүний амьдарлыг атгаж,Таугийн өмнөөс хариуцлага хүлээх хүн болохоор дарамт хоёр дахин их байсан билээ.Өөр бас мотоцикл зогсож,тэд зугтаж чадсан гэдгээ ойлгохдоо л тайвширсан юм.

"Тийм ээ,уучлаарай"

Тау уучлалт гуйсан инээмсэглэл тодруулан асуудал удсан хүн гэдгээ мэдэж байлаа.Тэд аль өмнө нь зугтчихаж болох л байсан гэтэл түүний Нараг хайх хүсэл найзынх нь үг,гарнаас ч нь хүчтэй байсан юм.Тэгээд л Тауг зөнгөөр нь орхиж бүх зүйл сайхан болно гэж найдахаас өөр сонголт үлдээгүй юм.Үнэхээр ойрхон байсан ч эцэст нь сайнаар дууслаа шүү дээ.

"Зүгээр ээ,ойлгож байна.Хэрвээ Ари байсан бол би адилхан л зүйл хийх байсан" Луханы нүүрэнд инээмсэглэл тодрох бөгөөд Тау түүний мөрөн дээр зөөлөн цохих аж.

"Дараа уулзъя"

Таугийн хөл өөрийн зам дээр өөрийнхөө аясаар хөдөллөө.Таугийн өмнө нь бичсэн мессежинд Нара хариу өгөөгүй болохоор Нараг гэртээ байгаа эсэхийг мэдсэнгүй.Гэхдээ Нара түүнээс өмнө аль эрт гэр рүүгээ харисан болохоор драма үзэж байгаа эсвэл усанд орж байгаа гэж бодож байв.

Таугийн зүрх дахиад л цохилон,бүхэл биеэр нь халуу дүүгэх нь тэр.Энэ удаа айдас,цөхрөлөөс биш догдлолоос болсон хэрэг.Түүнийг Наратай уулзахаас өмнө үргэлж догдлол бүрхэн авдаг юм.Өмнө нь хэзээ ч ийм зүйлийг мэдэрч үзээгүй болохоор эхэндээ хачин бөгөөд бараг л өвчтэй мэт сануулдаг байв.Энэ тийм ч муу зүй биш зүгээр л хайр.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now