[Chapter THIRTY ONE]

4.8K 243 19
                                    

-Гэгээ-

Тау гадаа барилгын шатан дээр сандран зогсохдоо хоолойгоо засан,үсээ оролдох аж.Хэдэн алхамын цаана Нара сургуулийн арын талбайн сандал дээр суух агаад аль хэдийн 10 сар дундаа орсон учир гадаа хүйтэн байсанд хар савхин хүрэм өмссөн байв.Тэрээр гартаа ном барисан байх бөгөөд уншиж буй зүйлдээ анхаарлаа төвлөрсөн харагдана.Гэхдээ тэр сурах хэрэгтэй болохоор тийм ч анхаарал нь төвлөрөхгүй орж гарах ажээ.Тау харин зүгээр л инээмсэглэн зогсоно.

Холоос Нараг ширтэн зогсох нь түүний дуртай зуршилуудын нэг.Түүний зуршил Нарад анхаарлаа хандуулдаг болохоор зүгээр л харах биш ширтэхийг илүүд үздэг.

Бага зэрэг дургүй нь хүрсэндээ уруулаа жимийдэг,уурласан үедээ цонхийдог бас жаргалтай байхдаа гайхалтай гэгч нь инээмсэглэхэд нь Тау дуртай.Өөр бас ямар нэгэн зүйл хүссэн үедээ гаргадаг эгдүүтэй царай,юу ч ойлгохгүй байхдаа олон дахин нүдээ цавчихад нь,гэрэл цацарсан жаргалтай инээд,Тауг тэврэхэд дулаахан гэгч нь тэврэхэд нь ч мөн дуртай.Анхаарал төвлөрөн инээмсэглэн суухад хар үс нь одоо намрын салхинд хийсэх агаад саад болохгүйн тулд үсээ чихнийхээ араар хийж байгаа нь-энэ бүгд Таугийн хайртай зүйл.

Гэхдээ энэ бүгдээс илүү зүгээр л тэнд юу ч хийхгүй сууж байгаа нь л Таугийн амьдралд нөлөөлж байгаад л хайртай.

Нара ганцаараа,өөрөөрөө байхад л тэр Таугийн харж байсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байдаг билээ.

Тау өмнө нь яагаад энэ бүхнийг анзаараагүйгээ гайхах ажээ.Хэдэн сарын өмнө Нара түүний өмнө зогсож байхад Тау харамсаж буй зүйлийнхээ оронд энгийн нэг янхан оллоо гэж бодож байсан шүү дээ.Тэр Дасумд хэлсэн зүйлээ эргэн бодоход тэдгээр үгс үнэн байсан.Солбиг дуурайн бүтээсэн хүний оронд,сандал дээр суугаа энэ жинхэнэ Наратай цагийн өнгөрөөхийн тулд цагийг ухрааж чаддаг бол тэгэхсэн.

Хэрвээ Тау цагийг ухрааж чаддаг байсан бол уулзаж байсан охин болгоныг хаян түүний жинхэнэ цорын ганц хайр-Нараг хүлээх байсан юм.

Энэ бүгд өнгөрсөн,унтсан 26 охид байхгүй байх байсан юм.Анхны хайр Солбигоо алдсан өвдөлт,уй гашуу байхгүй.Гал гардаг шөнө,түүний сорви мөн түүний туулж үзсэн аймшигтай зүйлс байхгүй байх шүү дээ.

Хэрвээ Тау Наратай уулзана гэдгээ мэдсэн бол тэвчээртэй гэгч нь хүлээх байсан юм.

Гэхдээ энэ боломжгүй.Харин одоо түүнд бүх зүйлийг засаж Нарагийн хүртэх эрхтэй залуу болох л боломж байна.Энэ өнгөрснийг өөрчлөхгүй ч гэлээ ирээдүйг өөрчлөнө бас энэ түүний хийж чадах зүйл.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now