[Chapter SEVEN]

6.2K 200 10
                                    

-Бибиби-

"Чи надаар тоглоод байна уу?"

Дасум хаалганы ойролцоо гараа энгэртээ зөрүүлэн ууртай харан зогсоно. Нүүр нь уурласандаа улайн амаа жимийжээ. Нара хажууд нь ирж зогсоод юу гэж хэлэхээ бодон зөв хариултаа хайна. Тэр хүндээр амвсгаагаа авж гарган яагаад хоцорсноо тайлбарлах гэсэн ч амнааснь үг гарсангүй.

"Бид нар энд бүхэл бүтэн цаг зүгээр суулаа. Хичээл хийх үнэт цагныхаа талыг нь ҮРГЭЛЖ-ХОЦРОГЧ-ХАТАГТАЙ таныг хүлээж өнгөрүүлэх юм. Хамгийн чухал хуудсууд нь чамд байгааг мартчихаа юу эсвэл? Би чамайг холбоо барь гэж хэлсэн биздээ?" Дасум үнэхээр их бухимджээ.

Тэрээр үргэлжлүүлэн"Анхандаа зүгээр л байсан. Чи хэдхэн минут хоцордог. Тэрэнтэйгээ хоол идсэн эсвэл зугаалсан гэсэн шалтгаанаар. Гэтэл одоо арай л хэтэрнэ ээ. Би мэдэхийг ч хүсэхгүй байна. Гэхдээ би чамд хэд хоногийн өмнөсануулсан штээ. Энэ шалгалтааас бидний ирээдүй шалтгаална гэж. Гэтэл чи улам л дордсоор байх юм." гэлээ.

"Үгүй ээ. Энэ.... энэ тийм биш. Энэ.. энэ"Нара яахаа мэдэхгүй загнуулан зогсоно.

"Юу гээч. Одоо надад хамаагүй" Дасум хажуугаар нь зөрөн нуруугаа харуулаад зогслоо.

"Надад чи болон тэр Тау гэх залуугийн юу хийх, чиний өөрийгөө баллах, бас яагаад хоцрох чинь одоо хамаагүй. Би угаасаа ойлгох ч гүй юм байна. "

Дасум Тауг үзэн ядаж байлаа. Тэр анхнаасаа л тэр муу зэвүүн залуугаас болж найз нь өөрчлөгдөхийг зогсоох байсан юм. Нара ч гэж Нара. Тэр яаж ганцхан залуугаас болж ингэж чадав аа. Тэгж их хадгалж байсан мөнгөөзүгээр л хэдэн нимгэн тор шиг хувцас болгож бас хичээлээ найз нөхдөөөөрийгөөхүртэл үл тоож зөвхөн ганц л залуугийн төлөөгүйж байгаад нь Дасумын дургүй нь бүр их хүрнэ. Тэрний мэддэг өмнөнь хэзээ ч богино задгай даашинз өмсөж үзээгүй Нара одоо биеэ үнэлэгч шиг хувцасладаг. Тэрний мэддэг өмнөнь хэзээ ч өсгийт өмсөж үзээгүй Нара одоо хөлөөөвтгөн байж өндөр өсгийт өмсдөг. Тэрний мэддэг өөрийнхөөхар үсэнд дуртай байсан Нара одоо байсхийгээд л үсээ шар өнгөөр будуулдаг. Тэрний мэддэг Нара одоо тэр мэддэггүй Нара болчихсон.Үргэлж кино од шиг хувцаслаж хүн бүрээр өөрийгөөмагтуулахыг эрмэлзэж, шинэ хувьцас бодож хичээлээ ч хайхарснаас гадна түүнд уурлах хэд хэдэн шалтгаан Дасумд байсан юм.

1т Нара өглөө бүр найзуудтайгаа өглөөний цай уудаг байсан дүрмийг маш олон удаа зөрчсөн.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now