[Chapter TWENTY FIVE]

Start from the beginning
                                    

Цаг үргэлж тэрэнрүү донтой яриа агуулсан мэссэжүүдийг илгээх ч Нара тэднийг уншиж инээчихээд хариу ч бичилгүй орхичихдог нь харамсалтай. Шөнийн цагаар залган гэртээ ирэхийг гуйж, ямар нэгэн үдэшлэгийн дараа зөвхөн гэрийнхээ гадаа хүргэхэд нь хүртэл тэр бууж өгөлгүй илүү зүйлийг хүсэх ч Нара бодлоо өөрчлөх бодол огт байхгүйгээр үл барам нэг өдөр үнсэх ч үгүй гэрлүүгээ гүйгээд орчихсон билээ.

Таугийн дур хүсэл нь асах ч Нара зөвшөөрөхгүй байгаа нь түүнийг галзууруулж байлаа.

Хяналтыг гартаа авж түүнийг тарчлааж бас өөрөө хүсэхээ больчихвол хүссэн үедээ сексийг болиулдаг занг нь засч байгаа нь Нарад ихэд таалагдана. Бас өөрийгөө түүнд хичнээн хэрэгтэй хүн гэдгийг мэдрүүлж Тау ч одоо болтол тэвчсээр байгаа нь авууштай хэрэг билээ.

'Чи ч үнэхээр донтой, бяцхан, сахилгагүй жаал байна шүү Тау."

Тау тэрнээс нэг алхмын ард явж байсан учраас Нарагийн нүүрэнд тодрох ёжтой инээмсэглэлийг харж чадсангүй.

"Яахав, хамгийн эхнийхтэй нь би шууд санал нийлж байна"

Тэр Наратай алхаагаа зэрэгцүүлэн очоод мөрөөр нь тэвэрлээ.

"Чи намайг шийтгэж байна! Би чинь муу ч үгүй эр хүн штээ. намайг нөгөө 26 охидоос гуйгаад асуудлаа хялбархан шийдчихэж чадна гэдгийг чи мэдэж байгаа биздээ."

Тэр ингэж хэлснийхээ яг дараа маш ихээр харамслаа. Нараг түүнээс нүүр буруулан цааш алхах гэтэл тэр амжин барьж зогсоож чадав. Түүний нүдрүүхарна гэдэг л тэрний цусыг хангалттай царцааж чадахаар аймшигтай ажээ. Саяных бас л тэрний гаргасан ухаангүй мулгуу үйлдэл байсан бөгөөд өөрийгөө алгадаад авмаар санагдана.

"Намайг уучлаарай...... " Тэрнийг маш харамссан өнгөөр хэлсэнч Нарагийн харц өөрчлөгдсөнгүй.

"Намайг энд бидний эргэн тойронд байгаа болон миний амьдралд өмнөнь байсан бүхий л охидоос ганцхан чамайг сонгосныг мэдэж байгаа шүүдээ. Саяных бас л миний амнаас гарсан бас нэг уучилшгүй өгүүлбэр байлаа. Би гэхдээ жинхнээсээ хэлээгүы штээ. Нара, би амлаж байна. Намайг үнэхээр уучлаарай." Тэрээр амнаасаа гарсан үг болгоныг чин сэтгэлийх байсан гэдэгт итгүүлэхийг хүсэх мэт уучлал эрсэн нүдээр ширтсээр.

Нүднийх нь харцнаас үнэнийг ухаарсан ч Нара юм хэлсэнгүй зүгээр л санаа алдана.

"Би ахиад л хэрэг тарьчихлаа тийм үү?"

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now