[Chapter THIRTY EIGHT]

Start from the beginning
                                    

Түүний хувийн амьдрал эсвэл Тауг алийг нь ч тэр.Үргэлж энэ бүхнээс илүүТау байсаар ирсэн гэхдээ Таугийн хувьд Нара хэзээ ч байхгүй.Нара эргүүлж авч чадахгүй үнэхээр олон зүйл зохиослосон.

Гэнэт хаанаас энэ зөн совин гараад байгааг Нара мэдсэнгүй.Анх удаа тэр Таугийн мэдрэмжинд эргэлзэж эхлэсэн болохоор тэр биз.Гэхдээ өнгөрсөн хэдэн сарын турш хийж байсан буруу зүйлийнх нь үнэн түүнийг сүйрүүлж,тархийг нь идэх аж.

Нара өөрийгөө өвтгөж байгаагаа ч үл тоон Тауд бүх зүйлээ өгсөн.Алдсан зүйлс нь хэзээ ч эргэж ирэхгүй.Жил хүлээсэн Таугийн хайрыг ч бас.Нэгэн зэрэг хоёр чухал зүйлээ алдсан гэдгээ ойлголоо.Түүний амьдрал бас Тау.Тоглоом,янхан нь болсныхоо төлөө.

Хонх сүүлийн удаа дуугараад хаалганы нөлөө талд чимээ аниргүй болох бөгөөд Нара түүний явсан гэдгийг мэдлээ.Одооноос тэр аюулгүй нүдээ анин,гараараа нүүрээ тагласаар гунигтай дуу гаргана.Нулимс нь цамцаар нь урсан норгох бөгөөд хоолойд нь ямар нэгэн зүйл тээглэн нулимс нь огтхон ч зогссонгүй.Магадгүй энэ одоо түүний хийж чадах шилдэг зүйл биз.Найзуудтайгаа ярьснаас эсвэл Таутай хамт байснаас дээр.Тэр дотроо байгаа бүхэл уйтгар гуниг,гомдол цөрхөл,уураа гаргана шүү дээ.

Тау дахиад л гудамжинд гаран зогсохдоо утсаа гаргаж ирлээ.Одоо Нара аль хэдийн гэртээ ирчихсэн байх ёстой болохоор Таугийн санаа үнэхээр их зовно.Тэр хаана байж болох вэ? Юу Нараг саатуулсан юм бол? эсвэл Нара тэр газраас зугтаагүй юм болов уу? Тау бодлоо орхих гэж оролдон Солбигийн дугаарыг хайлаа.Хэдхэн секундын дараа Солби утсаа авав.

"Би чам руу хэзээ ч залгахгүй гэдгээ мэднэ.Гэхдээ би найз охиноо зүгээр байгаа эсэхийг бас тэр гэртээ байхгүй байгаа болохоор чи түүнийг хаана орхисныг мэдмээр байна"

Хэсэг чимээгүй байдлын дараа "Тау.Би үнэхээр үнэхээр буруу зүйл хийчихлээ"

Нара чихэвчтэйгээ унтжээ.Хоёр цаг болон тайвширч,үл ялиг чичрэхээ болисон байв.Тэрээр хаалганы өмнө хөнжил нөмрөн хэвтэх бөгөөд түүний дэрлэх дэр аль хэдийн нулимсанд норжээ.

Тэрээр дахиад Таугийн ирэхийг сонссонгүй.Түүний орилохыг,шөнө дунд чимээ гаргаснаас болоод хөршүүдэд хөөгдөхийг огт сонссонгүй.

Нара зүгээр л шалан дээр хэвтэн хатсан нулимстай тааз ширтэнэ.Түүний бие нь чилж,толгой нь эргэх аж.Хөгжим түүний юу мэдэрч байгааг илэрхийлж,өвдөлтийг нь улам бүр дордуулах ч өвдөлтөндөө сэтгэл хангалуун байв.Хэдэн цаг уйлсныхаа дараа тэрээр нэг зүйлийг мэдэрсэн.Ганцаараа биш мэт мэдэрсэн.

Дараа өдөр нь тэр шүүгээгээ цэгцэлсэн юм.

Нара өлмийгөө өргөн хувцасныхаа шүүгээнээс сүүлийнхээ хувцасыг гаргаж ирлээ.Энэ анх сургуулийн дээвэр дээр Таутай секс хийсэн үед өмсөж байсан нил ягаан богинохон даашинз байлаа.Тэрээр ууртай бас эргэн санасан мэдрэмжтэй үүн рүүгээ харна.Тауг санаж байгаа болохоор эргэн санасан,энэ түүний үнэтэй хувцаснуудын нэг ч гэлээ дахиж энэ хувцасыг өмсөхгүй болохоор ууртай байв.Нара түүнээс болоод хэр их мөнгө алдсан юм бэ? Тэр санхүүдээ огтхон ч санаа зовоогүй байж одоо үнэхээр санаа зовж байв.Ялангуяа эцэг эхийнх нь цэцэрлэгээс нь хойш зовж олсон мөнгө,их сургуулийнх нь дансны балансны тухайд айж байлаа.Түүнд зохихгүй ямар ч тухгүй ийм хувцасанд яаж тийм амархан мөнгөө урсгаж чадав аа?

Нара даашинзнуудаа эвхэн хайрцганд хийлээ.Мэдээж Таутай өнгөрүүлсэн хугацаанд цуглуулж байсан хувцас болохоор том хайрцгаар дүүрэх ажээ.Түүний хуучин хувцаснууд орон дээр цэвэрхэн байх бөгөөд үргэлж байсан тэр газартаа орохыг хүлээнэ.Нара үүнийг хийж байгаадаа баяртай байв.Тэгээд хайрцгаа хаагаад өрөөнийхээ нэгэн буланд тавилаа.Нара дахиж өмсөхгүй тэр хувцаснуудаа өмссөн байхыгаа харахыг хүсээгүй юм.

Нара орон дээрээ гаран хувцаснууд дундаа суун гунигтайхан инээмсэглэнэ.Цайвар ягаан өнгөтэй унтлагийн өмд цамц,энгийн нэгэн цагаан подволкоо өмслөө.Өмнө хэзээ ч байгаагүйгээрээ тайван санагдана.Таугаас өмнө тэр амралтын өдрийг унтлагийн хувцастай,драма үзэж өнгөрөөх дуртай байсан.Таутай байна гэдэг хийхийг хүссэн,хэрэгтэй зүйлээ хийх боломжгүй дээрээс нь өөрийнхөө хэн гэдгийг мартчихсан газар байх ёстой.

Нара орны хажуугийн шүүгээнээс боолтоо аван дээшээ шуун боолоо.Тэрээр босон толь руу очин будгаа арилгав.Тэр хуучин хэвэндээ орлоо.Үргэлж байсан хэзээ ч дахиж алга болохгүй Нара.Бүх зүйлийг хэвэнд нь ороход хэрэгтэй зүйлс.Хуучин төрхтэйгээ хийж чадах зүйлс.

Дахиад хонх дуугаран Нараг цочиож орхив.Өнгөрсөн шөнө болсон ослын тухай тэр хөршүүдээсээ сонссон.Тау бараг л хаалганы өмнө бараг л тэсрэх шахсан,шөнө унтаж байсан хүмүүсийг сэрээгээд хөршүүдэд хөөгдсөн гэсэн.Үнэндээ Нара гайхсан.Тэр Тауд итгэхийг хүссэн ч чадаагүй.

"Нара,би чамайг гэртээ байгааг мэдэж байна"

Түүний хоолой тайван бас тодхон байх бөгөөд Нарагийн хамаг шар үсийг нь босгох нь тэр.Энэ бүхний дараа яаж Тауг санаж чадав аа?

-Гэгээ-

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now