[Chapter THIRTY TWO]

Start from the beginning
                                    

"Би ч бас түүнд хайртай" Эцэст нь хэллээ."Хуучин нара эргэж ирэхгүй болохоор би ирнэ гэж амлаж чадахгүй.Бас би шинэ Нараг үзэн яддаг болохоор бас ирэхгүй биз.Би бол аль альных нь жижигхэн хэсэг,шударгаар хэлэхэд би ийм байхдаа жаргалтай бас зүгээр байна.Би дахиад чамаас намайг хүлээн зөвшөөрөөч гэж хэлж чадахгүй гэхдээ Тауд ховсдуулчихсан байхдаа гаргаж байсан муухай аашиндаа уучлалт гуйх болохоор дахиад боломж өгөөч гэж хэлж чадна.Би аль өмнө нь энэ тухай бодох хэрэгтэй байсан юм"

Нара удаан хугацааны туршид зүрхэндээ тээн,өдөр бүр дарамт шиг л түүнийг оргиулдаг үгс байсан болохоор энэ бүгдийг яаж хэлж чадсанаа мэдэхгүй нь.Бас сайн найзаа санадаг байсан болохоор удаан хугацааны туршид уучлалт гуйхыг хүсдэг байсан билээ.Тэрэнд Тау,Солби,Лухан бас бусад нь байгаа ч гэлээ хэн ч түүний сайн найзыг орлохгүй шүү дээ.Бас Дасумд ч бас ингэж санагддаг байв.

"Би ч бас" Дасум чимээгүйхэн хэллээ."Хүмүүсийг гадаад төрх,нэр хүндээр нь шүүмжлэж,сайн найздаа итгээгүй шүү дээ...би яаж чадав аа? Энэ эхэндээ дургүй хүрмээр,ядаргаатай байсан гэхдээ чи ч бас өөрөө ойлгосон шүү дээ"

Нара толгой дохин 'экс сайн найз','хуучин сайн найз" биш миний сайн найз гэсэн харцаар харна.

"Төрсөн өдөр жил болгон болдог биш гэж үү?" Дасум инээмсэглэн "Хэрвээ би чиний оронд байсан бол бас л ингэх л байсан.Чи өмнө нь биднийг хуурсан бас бялуу дээрээ чэрритэй байсан юм шүү.Гэхдээ бид хоёулаа алдаа хийсэн тийм биш гэж үү?"

"Тийм ээ" Нара инээмсэглэн хэллээ.Тэрээр хуруугаа оролдон,ширтээд "Чи яаж бодлоо өөрчлөсөн юм?"

Дасум мишээх аж.Үгүй ээ,тэр хэлэхгүй.Тэр Тауд амласан шүү дээ.

"Би та хоёрыг үргэлж хардаг байсан.Түүний чамд хандаж,ярьж,хүрч байгаа нь хөдөлгөөн,инээмсэглэл,харц нь үнэхээр ямар нэг утга агуулсан,хайрласан шинжтэй байдаг.Би яаж одоо ч түүнийг чамд хайртай гэдэгт эргэлзэх билээ дээ?"

"Тау надад хэзээ ч хэлж байгаагүй"

Гэхдээ надад хэлсэн гэх үг Дасумын хэлэн дээр ирээд зогслоо.Тэр Тауд амласан болохоор л хэлж чадахгүй байгаа юм.

"Заримдаа үйлдал мянган үгнээс илүүг хэлдэг юм"

Тау түрүүлж түүн дээр ярилцахаар ирсэн,алдаагааг нь ойлгуулсан хүн гэдгийг Дасум зөвхөн өөртөө л хадгалах аж.Хэрвээ энэ Таугийн төлөө байгаагүй бол тэд хоёул магадгүй илүү удаан зовох байсан биз.Юу ч болохгүй зөвхөн тэр хоёр л илүү их ядарч туйлдана шүү дээ.Тау байгаагүй бол тэд хамтдаа сууж,ярилцахгүй байсан.Энэ бүгд Таугийн л ач.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now