[Chapter THIRTY]

Mulai dari awal
                                    

"Яадаг новш вэ?"

Энэ Сурагийн хоолой бөгөөд түүнийг бодолдоо умбаж байхад гэнэт хажууд нь гараад ирлээ. Еэрин ч бас ирчихсэн байв. Тэр гурав урд нь зогсоод нялуурах хосыг ууртай ширтэнэ.

"Мэднэ ээ." Дасум ингэж хэлээд гараа энгэртээ зөрүүллээ. "Би Нарагийн өмнөөс үнэхээр харамсч байна"

"Би ч бас." Еэрин Сура хоёр зэрэг хэлэв.

"Бас би Нараг санаад байна. Хуучин Нараг."

Дасум өөрөөсөө Нараг одоо буцаж ирэх болов уу гэж асуулаа. Нэгэнт Таугаас салснаас хойш тэр ганцаардаж бас хэцүү байгаа гэж бодохоор тайтгаруулмаар санагдаж бас бүхнийг эргээд хэвийн болгож болох юм шиг санагдана. Үнэндээ зүгээр нэг санагдах биш тэр дотроо ингэж хүсч байлаа. Гэхдээ тэр өөрөө шинэ Наратай нөхөрлөхөөс татгалзсан нь шүү дээ.

"Явцгаах уу? Шалгалт эхлэх нь. Эртхэн гайгүй суудал олж авах минь"

Дасум ч толгой дохин цааш эргэх гэтэл яг тэр мөчид Таутай хамт байсан охины царай тод харагдлаа.

Тэр нь Нара байсан юм.

"Чи найзуудтайгаа ахин уулзахгүйгээр муудалцсан гэж надад хэлээгүй." Тау ингэж хэлээд цааш алхах Нарагийн хуучин найз нарлуу харан хэллээ. "Чи зүгээр болох болно гээд байсан штээ."

"Зүгээр ээ, Тау." Нара түүний цамцны үзүүрээс татан бага зэрэг ундууцсан харагдана. "Надад одоо хамаагүй болсон."

"Тэр төрсөн үдэшлэгийн асуудлаас хойш ийм болсон тийм үү?"

Нара хариуд нь мөрөө хавчсан нь тийм гэсэн үгийн дохио байлаа. Үнэндээ тэр үдэшлэгт явалгүй эмнэлэгт Таугийн дэргэд үлдсэнээс болж асуудал ноцтой болж ийм дээрээ тулсан нь үнэн билээ. Гэхдээ тэр хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй.

"бүгд надаас болсон."

Таугийн уур гэнэт хүрч уруулаа хазахад Нара толгой дохьсон боловч тэр дороо гараа сэгсэрлээ.

"Гэхдээ одоо зүгээр ээ, үнэхээр шүү. Хэрвээ тэд чамайг хүлээн зөвшөөрөхгүй бол намайг ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Энэ нь зүгээр л бид ахин хамт байх ёсгүй болсон байсан учраас л ийм зүйл болсон. Найзууд нэг нэгнийгээ дэмжих ёстой биздээ? Харин надад тэд хамгийн их хэрэгтэй байх үед орхиж явсан. Би ч бас алдаа гаргасан байж болох ч тэднийх илүү байсан гэж бодож байна. Хамтдаа байх ёстой үед намайг хаясан нь тэд штээ." Нарагийн хоолой гунигтай сонсогдох ч дотроо байсан энэ бодлоо Тауд хэлсэнд сэтгэл нь онгойлоо. "Найзуудаа алдаад хэцүү байхад чи харин надад тусласан. Тэгэхээр би буруу шийдвэр гаргаагүй гэсэн үг биз дээ? Магадгүй надад зөвхөн чи л хэрэгтэй байх."

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang