[Chapter TWENTY EIGHT]

Start from the beginning
                                    

Гэсэн ч тэр Тауг ямар хариул үйлдэл хийх бол гэхээс эмээсээр л байлаа. Түүний сэтгэл хөдлөл, чин сэтгэлийн гүнээс гарах мэдрэмжийг хүлээх нь Нарагийн хувьд үргэлж хангалтгүй байсаар ирсэн. Магадгүй үүрд хангалтгүй байна байх. Сонсохыг хүссэн гуравхан үгээ сонсох хүртлээ мөн л хангалтгүй санагдсаар л байх болно биз.

Нара утсанд нь мэссэж ирэх чимээнээр асаан харах үед цаг аль хэдийн 21:00 болчихсон байв.

From: Tao

Uuchlaarai, aaw dongoj say gertee irlee. End joohon baih hereg garchihlaa. Luhaniig chamaig awahaar yawuulsan. Udahgui uulzay (Chamd belgevch baigaa bizdee? kekeke)

Нара ганцаараа инээн утсаа ширтэнэ. Дэндүү эгдүүтэй мэссэжэнд нь хайр хүрч толгойгоо сэгсрээд ойлголоо гэсэн хариу бичээд гэнэт санаа алдлаа. Яагаад ч юм санаа нь амраад явчихав. Хараахан Тау түүнийг хараагүй байгаа болохоор тэр биз. Зайлсхийх нь чигээрээ явснаас илүү муу арга гэдгийг мэддэг ч тэр үргэлж энэ аргыг сонгосоор ирсэн. Санаа зовнил нь түүнтэй уулзах хүртэл цаг байна гэдгийг санаад бага багаар алга боллоо.

Гэхдээ л сэтгэлийнх нь гүнд хөндүүр зүйл байх нь ойлгомжтой. Хэрвээ тэр уурлавал яах уу? Ийм төрхийг нь хүлээж авахгүй бол яах вэ? Хэрвээ тийм зүйл болвол тэр тэвчихгүй байх. Тау өөрийг нь хаяхгүй гэдэгт Солби бүх зүйлээрээ тангарагласан ч өнгөрсөнд болсон зүйлсийг эргээд санахад энэ тийм ч боломжгүй үзйл биш мэт. Усан санд болсон явдал, насанд хүрээгүйчүүдийн цэнгээний газар, нэг бус удаагийн мансууруулах бодисын хэрэг зэрэг том жижиг олон зүйлс болсон. Яахав тэр жоохон өөрчлөгдсөн л дөө. Тэглээ гээд тэр шинэ Нараг хүлээн зөвшөөрнө гэж үү? Төсөөлөхөд л бие нь чичирч хүйт даана. Түүний айдас эргэн иржээ. Гэхдээ тэр ганцхан л зүйлд эргэлзэхгүй байлаа. Ахиж хэзээ ч хэн нэгний төлөө өөрийгөө өрчлөхгүй.

Лухан бараг хорь орчим минутын дараа ирлээ. Нараг хаалга онгойлгох үед түүний хэлсэн Сайн уу гэдэг үг хоолой дээр нь гацах шиг болж хахаж цацах нь тэр.

"Нара!" тэрний хоолой нь нарийсч нүд нь бүлтийжээ. Тэгээд арай гэж үг олдсон мэт үргэлжлүүлэн хэллээ.

"Чамд юу тохиолдоо вэ?"

Нара хойшоо нэг алхам ухран юу гэж хэлэхээ мэдэхгүй хөмсгөө өргөн харлаа. Уг нь ийм зүйл хүлээгээгүй юмсан.

"Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна" Луханы энэ үг харин чин сэтгэлийх бөгөөд инээмсэглэл нь гэрэл цацруулам гэгээлэг байлаа.

"Үнэхээр үү?"

"Үнэхээр. Хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй.... Өмнөх стилээс чинь илүү ихээр таалагдаж байна. Эргэлзээгүй, баттайгаар." Лухан амьсгаа аьахгүй дуржигнуулна.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now