[Chapter TWENTY SEVEN]

Start from the beginning
                                    

"Энэ суудал хүнтэй юу?" Гэнэт баруун чихэн дээр нь сөөнгө хоолой дуугарахад тэр цочиж орхилоо. Гүн бодлоос нь татан гаргасан тэр хоолойг таниж цөхөөд байх хэрэг байсангүй.

"Чи намайг айлгачихлаа штээ"

"Чи өөрөө л юм бодоод гөлөрчихсөн байсан штээ. Яах ёстойгоо мэдэхгүй байсан юм аа."

Тау инээсээр тэрний хажууд суухдаа саяхан номын сангаас авсан номоо өмнөх ширээн дээрээ тавив. Бүгд л Нарагийн шалгалтын холбогдолтой номнууд.

"Хуан ЗиТау чи ёстой гайхалтай, тэрийгээ мэдэх үү?" Нара тэрний олж ирсэн номнуудыг харан ингэж хэллээ.

Хэдийгээр тэр найзуудтайгаа байсан, байх ёстой, байж болох байсан цаг хугацааг алдсан ч Тау харин чадах чинээгээрээ тэр бүхнийг нь орлохын тулд хичээж байлаа. Мэдээж тэр тэднийг орлож чадахгүйгээ мэдэх ч Нараг асуугаагүй байхад өөрийн санаачлагаар ямар нэгэн аар саархан зүйл дээр үргэлж туслана. Өдрийн цайны цагаар түүний номыг зөөж, хуудаснаас хуудас эргэх тусам хичээлийг нь хамт хийлцэж (хэдий ойлгохгүй байгаа ч гэсэн) бүхий л цагаа түүнд зарцуулна. Нара хариуд нь чин сэтгэлээсээ талархахаас өөр хийж өгөх зүйл даанч байхгүй билээ. Тэрээр сүүлийн нэлээд хэдэн сар алдсан хугацаа, суугаагүй хичээлээ бүгдийг нь нөхөж чадах итгэл байгаагүй ч энэ янзаараа байвал ядах юм үгүй бололтой. Ядаж л сургууль дээрээ. Харин гэртээ байх үедээ тэд хичээл хийх ч хамтдаа орон дээр өнгөрүүлэхээ ч бас мартахгүй. Нөр их хичээлийн завсар байх хамгийн зөв амралт ч байж мэдэх юм шүү.

Тау нүүр дүүрэн мишээлээ.

"Мэднэ ээ. Би үргэлж тусалсныхаа хариуг авдаг залуу шүү. Мартаагүй биз?"

Нара түүний гарыг зөөлөн цохиод инээд алдахад Тау ч бас даган инээлээ.

"Шалгалт чинь яг хэзээ юм бэ?"

"Энэ 7 хоногт. Чинийх?"

"1 хагас долоо хоногийн дараа. Тэгвэл сайн хийгээрэй." Тэр зөөлөн мишээнэ.

"Дуусахаар чинь чамайг авж гаръя."

Нара өндийн хараад нүдээ тормолзууллаа. "Болзоонд уриад байгаа юм уу?"

Тэдний болзож байх хугацаанд Тау хэзээ ч түүнийг албан ёсны болзоонд урисан тохиолдол байхгүй билээ. Мэдээж тоолж барахгүй их үдэшлэг, цэнгээнийг эс тооцвол шүү дээ. Эргээд бодоход гунигтай ч юм шиг. Хамт байх үе нь үргэлж л олон хүн бужигнасан хүн хөлийн газар, хоёулхнаа байх үедээ зөвхөн секс л хийдэг байсан тэр үеийг тэр саналаа. Харин жинхэнэ болзоонд явж байсан уу гэж үү? Яг л энгийн хосуудын байнга хийдэг шиг үү? Гудамжаар алхаж, уух юм авч, зоогийн газарт оройн зоогоо идээд дарс уууж, дараа нь сарны гэрэл дор од тоолох мэтийн зүйлс үү? Хэзээ ч байгаагүй!

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now