[Chapter TWENTY TWO]

Start from the beginning
                                    

Гэтэл ахиад л.....

Ер нь тэрэнд яагаад өөрийнх нь энэ өөрчлөлтийг хүлээж авж чадахгүй байгаа Дасум шиг найз хэрэгтэй гэж? Найз залуу болон өөрийнх нь шинэ амьдралыг зөвшөөрөхгүй тийм хүнээр яах юм? Хүн бүр л өөрчлөгддөг, энэ бол байгалийн хууль. Тийм байхад яагаад тэр ойлгохгүй байгаа юм бэ? Тэр огт өөр 2 ертөнцийн дунд байх гэж, тэднийг холбох гэж чадахаараа хичээсэн ч энэ нь бүтэлтэй болсонгүй. Болоод өнгрсөн маргалдааныг дурсах төдийд тэрний уур хүрж бас шанална. Цаашид ч тэр мөчийг бодох бүрт ахин дахин эцэс төгсгөлгүй их шаналанг мэдрэх болов уу гэж бас бодно. Гэхдээ магадгүй тэрэнд Дасум, Еэрин болон Бура шиг найзууд хэрэггүй байх. Тэр одоо шинэ амьдралын хэв маягтай шинэ найзтай болсон. Юу ч болж байсн урагшилсаар л байх хэрэгтэй штээ.

Нара үүдний хаалга руу минут тутамд ширтэж Тауг орж ирэхийг хүлээнэ. Тэр нэлээн хоцорж байлаа. Тэр яг одоо Тау өөр дээр нь ирээд халуухан цээжиндээ тэврээсэй гэж хүснэ. Бүхий л биеийг нь хөндүүрлүүлэн шаналгаад байгаа энэ гунигийг үлдэн хөөгөөсэй. Үнсэээсэй, тэврээсэй. Чихэнд нь бүх зүйл зүгэр болох болно гэж шивнээсэй гэж тэр туйлаас их хүсч байлаа. Яг л өнгөрсөн удаагийх шиг.

Хичнээн ч муу өдөр байсан ямар ч муу зүйл тохиолдовч Тауд ганцхан удаа тэврүүлэх л юм бол бүх зүйл сайхан болох мэт санагдах нь хайр ажээ.

Ашгүй нэг юм тэр хаалгаар орж ирэхэд Нара өндийн босоод өөдөөс нь нүүр дүүрэн инээсээр угтан очлоо. Хэдхэн хормын дараа тэр өөрийн хүсэд байсан дулаахан том тэвэрт орон тайтгарна. Яг одоо Нара гунигтай бас шархалсан байгаа болохоор түүнд хэн нэгний дэмжлэг л хэрэгтэй. Харин одоо тэр хүн нь ирж байна.

"Ямар чөтгөр нь болоод байгаа юм?"

Тау Нараг ханаруу хүчтэй шахаад шүдээ зуун хэллээ. Түүний харц хэзээ хэзээнийхээс илүү заналтай гүн хар болсон байх аж. Дасумаас болж тогтворгүй болж шаналсан өөрийг нь Тау ирээд аргадах байх, тэврээд үнсэх байх гэж тэр бодсон ч тийм зүйл болсонгүй.

"Наадах чинь юу гэсэн юм бэ?"

Тэр болгоомжлонгуй асуулаа. Учир нь Таугийн нүүрэн дэх уур бухимдал огтхон ч арилсангүй. Тэр өмнөнь хэзээ ч Тауг ийм ууртай байхыг харж байсангүй. Өчигдөр шөнийн амтлаг, халуухан мөчийн дараа ч тэр бас өглөөч тэрямар ч буруу үйлдэл хийгээгүйгээ л мэдэж байсан юм. Тау харин юу ч хэлэлгүй гараад явчихсан. Одоо гэнэт яачихав даа?Тау гараа оошлуулан халааснаасаа жижиг зүйл гаргаж ирэхэд Нара шүлсээ залгилааа. Энэ байж..."

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now