[Chapter THIRTEEN]

Start from the beginning
                                    

"Чи бол шинэ, туршлагагүй нэгэн" Тэр хэлэх зүйлдээ эргэлзэж буй бололтой.

"Бас чи дур булаам, чи ямар амархан бай болохоо мэдэж байна уу?"

Нара тэрний хэлсэн 2дох өгүүлбэрээс болж хацар нь улайхыг мэдрэв. Тэр үнэхээр ингэж хэллээ гэж үү?

"Солби яагаад чамайг авчирсныг би мэдэхгүй байна. Гэхдээ би үргэлж харж хажууд чинь байж чадахгүй үедээ чамайг хэзээ ч иймэрхүүгазар авчирдаггүй. Чамайг харж хандаж байх хэрэгтэй, Үгүй бол иймэрхүүзүйл тохиолдохыг хэн ч мэдэхгүй шүүдээ"

Тэдний хэн хэн нь иймэрхүүзүйл гэж юуг хэлж байгааг мэдэж байлаа. Тэнд басйан хүмүүс бүгд л гарах гарц хайж цагдаад баригдахгүй тулд ийш тийш гүйнэ. Таугийн хэлснээр тэрэн шиг шинэ туршлагагүй нэгэнд энэ гэнэтийн жижиг осол маш муу явдал юм.Учир нь тэр үнэхээр амархан өгөөш болж мэднэ. Үймээнийг үеэр цагдаа биш юм аа гэхэд өөр нэг тэнэг донтой хүн аваад явчихыг байг гэх газаргүй билээ. Гэхдээ яагаад Нара өөрчлөгдөж болохгүй гэж? Хэн тэрнийг чадахгүй гэж хэлж байна? Нара зүгээр л бүрэн төгс байхыг хичээсэн. Ядаж л зөв цагтаа зөв үйлдэл хийдэг байхыг-Яг л солби шиг.

"Миний чамаас хүсч байгаа бүх зүйл гэвэл ердөөл намайг сонсох. Намайг үлд гэвэл үлдэж яв гэвэл явж бай."

Нарагийн толгойд байгаа хэлэхийг хүссэн ч яг одоо хэлж болохгүй зүйл байлаа.

Яг л нохой шиг.Хүзүүгээрээ оосорлуулаад хаа явсан газар нь дагадаг сургуулилттай нохой шиг.

Гэхдээ Нара энийг хэлэхгүй дотроо хадгалхаар хэмжээний хангалттай ухаантай билээ.Магадгүй Таугийн сэтгэл хөдлөлөөилэрхийлэх аргын талаар хэлсэн Луханы зөвлөмж тус болсон ч байж болох юм. Үнэн хэрэг дээрээ Тау дотроо оддог шигээ өмнөнь хэзээ ч иймэрхүүзүйлсийн талаар ингэж их яриж байгаагүй. Тэрний бодол санаа түүнийг ойлгож мэдэх гэсэн хүмүүсийн өмнөүргэлж хаалттай байдаг байсан юм. Тийм ээ, мэдээж тэр чин сэтгэлээсээ хэлдэггүй. Учир нь тэр сэтгэл хөдлөлөөхэрхэн илэрхийлэхээ мэддэггүй. Бас мэдээж тэрний үгс ихэнхдээ Нараг шархлуулдаг ч Луханы хэлсэн үгс зарим зүйлсийгөөр өнцгөөс хардаг болоход нь тусалсан. Өмнөнь тэрний бодож байгаагүй, анхаарал хандуулж байгаагүй зүйлсээ анзаарж эхэлсэн. Учир нь тэр Таугийн талаар сайн найзаас нь илүүмэдэхгүй штээ.

Нара цонхоор харан инээмсэглэлээ. Тэгвэл Тау тэрний инээж байгааг харахгүй болохоор

Тау тэрнийг хамгаалахыг хүссэн, Тау тэрнийг хамгаалах хэрэгтэй байсан. Тэрнийг гэрт нь хүргэхийг хүссэн шалтгаан энэ л байсан. Учир нь тэр ийм зүйл болохыг мэдэж байсан. Хэдий өөрт нь аюултай ч тэр түүнийг хайсаар байсан. Нарад ямар нэгэн юм тохиолдох вий гэхээс айсан.

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now