"Нара?"

Тэд улаан гэрэл асахад зогслоо. Дасум түүний гарнаас татан зогсоогоогүй бол тэр улаан гэрэл асаж байхад зам хөндлөн гарах байж."

Намайг уучлаарай. Би юм бодож байлаа."

"Улирлын шалгалтын тухай бодоод ухаанаа алдсан гэж найдаж байна" Дасум бухимдуу хэллээ.

"Мэдээж... сүүлээсээ 2дахь асуулт маш хүнд байсан шүү. Би тэрнийг олохыг хичээсээр байгаа ч болохгүйюм" Нара худал хэллээ.

"Үнэндээ бид энийг аль хэдийн олчихсон. "

Тийм штээ. Би өөрөө бодсон дасгал байсан. Нара нүүрлүүгээ алгадуулаад авах шиг мэдрэмж төрлөө. Ахиад л найзынхаа сэтгэлд таагүй юм хийчихлээ.

"Мэдэж байна аа. Гэхдээ ойлгоогүй зүйл бас байсан болохоор илүнухацтай бодож байлаа л даа."

"Харж байна аа."

Хэдий тэр Дасумын царайг хараагүй ч тэрнийг уурласан гэдгийг сайн мэдэж байв. Гэхдээ тэр удахгүйзүгээр болно гэж найдаж байлаа. Тэр хичээж байгаа. Хичээл хамгийн чухал гэж үргэлж өөрөтөсануулж, анхаарлаа хандуулах цор ганц зүйл бол яг одоо хичээл гэдгийг мэдэж байлаа. Улирлын шалгалт болоход ганцхан сар дутуу байхад тэр бусдаасаа хэд дахин их хичээллэх шаардлагатай байдаг. Гэхдээ тэрэнд амралт ч бас хэрэгтэй. Бүхий л цагийг Таутай хамт өнгөрөөж байгаа болохоор хичээл хийх цаг гарна гэдэг үлгэрийн далай гэсэн үг. Хичээлдээ суучихаад гэртээ ирж усанд орно. Юу өмсөхөөшийдэн нүүрээ будсаар байтал орой болж Тау түүнийг ирж аваад шөнөжин наргина. Бүтэн нойртой хичээлдээ явна гэдэг тэрний хувьд мартагдсан зүйл болжээ. Ийм байхад хичээл түүнийг толгойг улам л өвтгөж байлаа. Эцэст нь тэр найзуудынхаа талаар бодохыг хичээсэн ч Таугийн түүнийг орой ирж авах тухай бодол бүгдийг зайлууллаа.Тау Тау Тау.....Тэрний царай... тэний өвдсөн цонхигор царай......Зөвхөн түүний царай л нүдэнд нь харагдана.

"Би энийг түүнд өгөх болно."

Дасум их дэлгүүрийн том шилэн цонхны цаана байх загварлаг цамц руу харан хэллээ. Сүүлийн үеийн трэнд загвар болсон өмд цамц гуталнууд байрлах лангуу руу харан зогсох бөгөөд өнгөөнгөөрөөалагласан сайхан хувцаснуудыг хараад Нара яагаад хэнд өгөх билээ гэж бодов.

"Энэ Сорад төгс зохино доо"

"Чи яагаад түүнд энийг өгнө гэж?"Дасум түүнрүүгайхан эргэн харав.

"Тэрэний төрсөн өдрөөр өгнө. Дараа 7 хоногт. Тэр биднийг урьсан штэ. Санахгүй байгаа юм уу?"

🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"Where stories live. Discover now