43 | Epilogue

703 139 4
                                    

Шинэ байшинд нүүж ирээд хүмүүсийн зөөж байсан аавын зүйлс дунд арай өөр хайрцагтай юм байхыг олж харав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шинэ байшинд нүүж ирээд хүмүүсийн зөөж байсан аавын зүйлс дунд арай өөр хайрцагтай юм байхыг олж харав.

- Зогсож бай.

Намайг хэлэхэд улаан хүрэн өнгийн хайрцаг барьсан залуу байрандаа зогсон над руу харлаа.

- Наадахаа наашаа өгчих.

Түүнээс хайрцгийг аваад өрөөндөө орж ирэв. Тэгээд ширээн дээр тавиад тагийг нь авахад хэнд хэрэгтэй юм гэмээр жижиг сажиг зүйлс байлаа. Тэд нарыг нэг нэгээр гарган харж байтал нэг гэрэл зураг гараад ирэх нь тэр. Аваад хартал..

Би бас нэг танихгүй хүүхдийн зураг байсан юм. Бид зэрэгцэж суугаад авахуулсан байв. Яг адилхан хэрнээ хоёр өөр өнгийн хувцастай.

- Ёнү.

Намайг зураг руу хөдөлгөөнгүй ширтэж байтал ардаас аавын дуу сонсогдов. Тэр нааш алхсаар хажууд минь ирээд, миний гараас зургийг авлаа.

- Түүний нэр. Би та хоёрын нэрийг өгч байсан юм.

- Энэ... хэн юм?

Намайг асуухад аав хариулалгүй нэлээн удаан чимээгүй байсны эцэст хэлэв.



- Чиний ихэр. Ихэр эгч чинь байгаа юм.


• ❀ •


- Сайхан зүйл тохиолдоо юу?

Тэхён ахыг асуухад би гартаа байх зургаас харцаа салган түүн рүү харлаа.

- Яасан?

- Чамайг амандаа дуу аялахыг харж байгаагүй юм байна.

Би шууд л сандлаа бариад, ширээнд наалдах шахам ойртохдоо нүүрэндээ инээмсэглэл тодруулав.

- Ахаа, би юу хийх ёстойгоо олчихлоо.

- Тийм үү? Юу юм?

- Миний нөгөө тал. Намайг нөхөх тэр хүн. Түүнийг олох болно.

Харин Тэхён ах над руу хэсэг харж байснаа инээмсэглэв.

- Заавал олоорой.

Түүнийг хэлэхэд би зөрүүлэн инээмсэглэлээ.



Надад одоог хүртэл хэзээ ч амьдрал ийм сонирхолтой санагдаж байсангүй.

Энэ 18 жилийн хугацаанд би амьдарч байгаа биш зүгээр л амьсгалж байгаа мэт л санагддаг байсан. Гэхдээ..

Одоо би ганцаараа биш.

Үүнийг мэдрэх үед л би амьд гэдгээ ойлгож эхэлсэн юм.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now