41 | Home

728 150 22
                                    

Өнөөдөр Тэхён, Бомгю хоёрын хэн нь ч харагдсангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өнөөдөр Тэхён, Бомгю хоёрын хэн нь ч харагдсангүй. Бомгю хэлж байснаараа эндээс гарсан байх, харин Тэхёныг мэдэхгүй нь. Тэд гэнэт л алга болчихсон.




Дөрвөн ортой том өрөөнд ганцаараа цонхоор ширтэн суухдаа өөрийгөө яг ямар зорилготой амьдраад байгаа тухайгаа бодов.

Үнэндээ саяхныг хүртэл миний амьдрах шалтгаан минь Ёнү байсан. Түүнтэй хамт байж, түүнийг харахыг хамгийн ихээр хүсч байгаа ч.. тийм зүйл хийчхээд түүн дээр очих эрх надад байхгүй. Тийм байхад.. надад одоо амьдрах шалтгаан байгаа гэж үү?

Гадаа цас орчихсон, цонхны ойролцоох модод бүгд цагаан өнгөөр будагдчихаж. Нар ч үгүй, тэнгэр бүрхэг байх агаад одоо яг хэдэн цаг болж байгааг хэлэхэд бэрх юм.

Үхэхэд их таатай өдөр байна.


Хаалга тогших дуулдахад би толгойгоо удаанаар үүд рүү эргүүллээ. Тэгтэл эмчийн халаадтай Тэхён ах хаалга нээв.

- Ёнжүнаа, чам дээр хүн ирлээ.

Би хариу дуугарсангүй харж байтал түүний ардаас аав гараад ирсэн юм. Тэр над руу хэсэг харж байснаа санаа алдчихаад миний зүг алхаж эхэллээ. Тэгээд орны минь хажууд ирэн зогсохдоо толгойг минь илсээр хэлэв.


- Ёнжүнаа.. Гэртээ харьцгаая.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now