34 | The secret between them

764 167 13
                                    

ЧУИ ЁНЖҮН АРВАН ТАВАН НАС

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ЧУИ ЁНЖҮН
АРВАН ТАВАН НАС.

Ёнжүн ямар ч чимээ үл гарах сургуулийн коридороор чимээ чагнан алхаж байтал түүний хажуугаар нь зөрсөн ангиас үл мэдэг чимээ гарахад Ёнжүн явж байсан газраа зогслоо. Тэгээд тэр хэсэг ангийн хаалга руу харж байгаад нэг хүчтэй өшиглөхөд дотроос түчигнэх чимээ гарч хормын дотор ангиас өмднийхөө тэлээг ч бүрэн тэлээлээгүй ахлах ангийн дүрэмттэй хөвгүүн гарч ирснээ Ёнжүн рүү хальт хяламхийчхээд яваад өгөх нь тэр. Харин Ёнжүн түүний араас хэсэг харж байгаад буцан толгойгоо эргүүлэхэд ангиас гарч ирж байсан охин түүний царайг харчихаад яг тэр байрандаа гацсан юм шиг болчхов. Түүний харцнаас айдас үзэгдэх бөгөөд энэ харц Ёнжүнд хэдэн жилийн өмнөх тэр бяцхан охины харцыг санагдуулж байлаа.

Ёнжүн түүн рүү хэсэг нэг хөмсгөө өргөн харж байснаа нүдээ доош гүйлгээд инээмсэглэх нь тэр.

- Чи.. эмэгтэй хүн сонирхдог биз дээ? Яагаад энд эрэгтэй хүүхэдтэй хамт байгаа юм?

Энэ удаа охины харц улам тогтворгүй болж, бие нь салганаж эхлэв. Түүний хэнд ч хэлээгүй, хэн ч мэдэх ёсгүй нууцыг нэг үг ч сольж үзээгүй нэгэн мэдэж байсан нь охинд хангалттай айдас авчирсан юм. Бүр тэр хүн нь түүний хамгийн их жихүүцэж, айж байсан нэгэн нь.

Ёнжүн бага зэрэг тонгойн, охины харц өөр лүү нь зүглэх ч үгүй байгааг харчихаад чанга дуугаар инээж эхлэхэд түүний жихүүцэм инээд хүнгүй сургуулийн хонгил даяар цуурайтан, айсан охин улам л чичигнэх аж.

Тэгтэл Ёнжүн гэнэт инээхээ больсноо дээшээ болоод, түүнийг дээрээс нь харсаар хэлэв.

- Чи намайг тэр охиныг авч явж байхыг харсан хэрнээ хэнд ч хэлээгүй. Тэгэхээр би энэ удаа чамайг хараагүйд тооцъё. Гэхдээ чи хэлсэн ч надад нэг их хамаагүй байсан л даа. Тийм болохоор.. надад нэг тус хүргэхгүй биз, Со Жисү?




Энэ тэдний анх танилцсан үе байв. Жисү Ёнжүнийг тэдгээр алга болсон охидын шалтгаан гэдгийг мэддэг, харин Ёнжүн Жисүг ижил хүйстэн, мөн дээрээс нь насанд хүрээгүй байж эрэгтэй хүнтэй унтдагийг мэддэг. Гэхдээ тэдний эдгээр нууцууд тэдний дунд л үлдсэн.

Жилийн турш Ёнжүн Жисүг зовоосны эцэст тэрээр ахлах сургуульд орохдоо өөр сургууль руу шилжсэн юм.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now