24 | Strange and uncomfortable

732 155 3
                                    

Со Жисү удаан хугацааны турш ирээгүйн эцэст тэрээр өөр сургууль руу шилжсэн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Со Жисү удаан хугацааны турш ирээгүйн эцэст тэрээр өөр сургууль руу шилжсэн юм. Түүнд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй.

Үнэндээ.. тэр намайг найзаа гэж бодсон анхны хүн байсан юмсан. Жоохон харамсалтай л юм.


Гэхдээ ядаж л.. амьд байгаа нь ашгүй дээ.

• ❀ •

Сургуулиас гарч ирээд би Ёнжүнийг сургуулийн эмчтэй хамт байхыг олж харав. Тэд хэсэг юм ярьж байгаад эцэст нь эмч машины урд талын хаалгыг онгойлгож өгөхөд Ёнжүн машинд суулаа. Тэгтэл эмч намайг харж байсныг мэдэж байсан юм шиг л гэнэт толгойгоо миний зүг эргүүлсэн юм. Яг л тэр хэсэгхэн хугацаанд бие минь жирсхийх шиг болов.

Эмч над руу харсан чигтээ инээмсэглэснээ эргэж харан, өөрөө жолоочийн талын суудалд суугаад тэд яваад өгөв.




Анх удаа надад ийм хачирхалтай, эвгүй мэдрэмж төрсөн нь энэ байлаа. Гэхдээ надад огтхон ч таалагдсангүй.

Тэр эмч... надад таалагдахгүй байна.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now