02 | Ethereal

1K 171 7
                                    

Бүгд түүнийг галзуу гэцгээдэг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бүгд түүнийг
галзуу гэцгээдэг.

Чуи Ёнжүн. Яагаад ч юм бүтэн өдөр би түүнээс харцаа салгасангүй. Хүүхдүүд ч түүнээс аль болох зайгаа барьж, "яагаад заавал энэ ангид орчихдог байна аа?", "түүнтэй нэг ангид баймааргүй байна" гэж сонсогдох нь олонтоо. Гэвч үүнийг хэлж буй тэдний нүүрний хувирал болон дууны өнгө нь түүнийг гадуурхсан биш, харин илт айж бас жихүүцэж байгаа мэт байдаг нь хачин.

Харин тэр.. бусдын түүний талаар ярьж шивнэлдэх нь түүнд огтхон ч хамаагүй мэт байдаг.

Тэгэхээр тэр зүгээр л галзуу юм шиг эргүү амьтан юм болов уу, эсвэл.. үнэхээр галзуу юм болов уу?

• ❀ •

Би түүнийг хэдэн өдөр ажиглав. Нүүрний хувирал гаргах байтугай ам нээхийг нь бараг харсангүй. Тэр хичээл дээр чимээгүй хичээлээ хийчхээд, хичээл тарахаар цүнхээ аваад л гараад явчихдаг. Одоог хүртэл түүнээс ямар ч галзуу гэхээр шинж олж хараагүй. Гэхдээ миний түүнээс олж анзаарсан ганц зүйл бол..

... Тэр нар луу хараад, нүдээ аних үедээ үгээр хэлэмгүй үзэсгэлэнтэй харагддаг.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now