19 | Hypocrisy

848 168 21
                                    

- Ч-Чуи Ёнжүн!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- Ч-Чуи Ёнжүн!

Хичээлийн цагаар сургуулийн хонгилоор явж байсан Ёнжүнийг хэн нэгэн дуудахад тэрээр байрандаа зогсон, удаанаар эргэж харлаа. Жисү хоёр гараа атгасан байх бөгөөд удаан гэгч нь алхсаар түүний өмнө очин зогсов. Харин Ёнжүн түүн рүү ямар ч хувиралгүй, жихүүцэл төрүүлэм харцаараа ширтэх бол энэ нь Жисүд өнөөх танил уур хийгээд айдсыг нь мэдрүүлсэн юм.

- Чи... Чи яагаад энэ сургуульд орж ирсэн юм? Бүгд чамд дургүй, бүгд чамайг явуулахыг хүсэж байхад энд байсаар байгаа чинь ямар учиртай юм?

Энэ удаа Ёнжүн түүн рүү бүтэн биеэрээ эргэж харлаа. Тэрээр хоёр гараа өмднийхөө халаасанд хийсэн байх бөгөөд толгойгоо бага зэрэг гилжийлгээд хэсэг чимээгүй зогсов. Тэгээд гэнэт дээш харах үедээ юм бодож байгаа мэт байсан ч удалгүй толгойгоо удаанаар буулгаж, харц нь Жисү дээр тогтох аж.

- ... Миний өөдөөс эгцэлж ч харж чаддаггүй байсан билүү?

Ёнжүн ингэж хэлээд дахиад л хэсэг чимээгүй болов.

- Мм.. ямар учиртай юм гэсэн үү? Чамд ямар хамаатай юм?

- Ки Ёнү.. юм уу?

Ёнжүн эргэж хараад явах гэсэн ч Жисү Ёнүгийн нэрийг дурдсан нь түүнийг зогсоход хүргэсэн юм.

- Чи бусдыг хэзээ ч анхаарч байгаагүй. Тэд чамайг үзэн ядах, чамайг юу гэж ярьж, юу гэж бодох нь чамд огтхон ч хамаагүй байдаг. Чи эргэн тойрондоо байгаа юуг ч анхаардаггүй. Гэтэл... тийм байж яагаад Ёнүд тэгж өөр хандаад байгаа юм? Чамайг хэн нэгэнд чин сэтгэлээсээ хандаж байсныг чинь мэдэхгүй. Гэхдээ, хэрвээ чи өөр санаа агуулж түүнд ойртож байгаа бол.. эсвэл түүнд ч бас на-

- Юу яриад байгаа юм?

Түүний үгийг таслан Ёнжүн ингэж хэлэв. Харин Жисү түүний нүүрний хувирлыг хараад гайхаж орхисон юм. Ёнжүн бусдыг өөрийнх нь талаар шивнэлдэн доромжлоход ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй атлаа яагаад одоо ийм их зэвүүцсэн, залхсан мэт байгааг нь гайхаж байлаа. Нөгөөтэйгүүр түүний энэ нүүрний хувирал нь Жисүд хангалттай айдас өгч байв.

- Чи намайг.. бусдад яаж ханддаг шигээ Ёнүд ч бас тэгж хандана гэж бодоо юу?

Ёнжүн ингэж хэлээд бага зэрэг тонгойн, Жисү рүү нүүрээ наах шахам ойртуулснаа инээмсэглэх нь тэр.

- Чи Ёнүгийн талаар, бас миний талаар юу ч мэдэхгүй. Үнэн гэвэл.. Ёнүгаас бусад нь надад юу ч биш. Тэдний надад юу хийж, яаж хандах нь надад ямар ч хамаагүй. Гэхдээ Ёнүд ямар нэг зүйл хийвэл.. би хариуг нь хэд дахин нугалж өгөх болно. Одоо ойлгосон уу?

Ёнжүн дээш болоод Жисүгийн хажуугаар явахынхаа өмнө чихэнд нь шивнэн хэлсэн зүйл Жисүг хөдөлж ч чадахгүй байдалд оруулсан юм.








"буруу зүйл хийвэл намайг чамд юу хийж чадахыг чи хамгийн сайн мэднэ биз дээ,

хоёр нүүртээ..?"

misty | yeonjun ✓Where stories live. Discover now